Цэдэнбалын Цэрэндолгор
05 сарын 13, 2026
“Монголын Маркетингийн Холбоо”-ноос нийгмийн хариуцлагын хүрээнд Жижиг дунд бизнес эрхлэгчдэд “МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ”-ийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран, 7 дах жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн хувьд арга хэмжээг зөвхөн Улаанбаатар хотод бус, орон нутгийн бизнес эрхлэгчдийг илүү өргөн хүрээнд хамруулах зорилгоор анх удаа Эрдэнэт хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү өдөрлөг нь бизнес эрхлэгчдэд маркетингийн чиглэлээр тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.
Өнгөрсөн зургаан удаагийн арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор нийт 1500 гаруй бизнес эрхлэгчид маркетингийн зөвлөгөө, чиглүүлэг авчээ.
Жил бүр маркетингийн салбарт арвин туршлагатай 30 орчим зөвлөх сайн дурын үндсэн дээр оролцож, Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй ганцаарчилсан зөвлөгөө өгдөг онцлогтой.

Өдөрлөг нь бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт маркетингийн салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, хоёр дахь хэсэгт оролцогч бизнес эрхлэгчдэд зориулсан ганцаарчилсан зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр өгөх уулзалтууд явагдах юм.
“Маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг” нь бизнес эрхлэгчдэд бодит хэрэгцээнд нь нийцсэн зөвлөгөө өгөхөөс гадна маркетингийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, бизнесийн өсөлтөө дэмжих үнэ цэнтэй боломжийг олгодог арга хэмжээ юм.



Улаанбаатар хотод: 2026 оны 5-р сарын 19-ны Мягмар гарагт МҮХАҮТ-ын Их танхимд
Эрдэнэт хотод 2026 оны 5-р сарын 28-ны Пүрэв гарагт Zenn Hotel танхимд болно
Оролцох хүний тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Бүртгүүлэх холбоос:
Улаанбаатар хотын өдөрлөг: https://www.marketing.org.mn/smeub
Эрдэнэт хотын өдөрлөг: https://www.marketing.org.mn/smeet
Эвент дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://shorturl.at/7TsPd
Холбоо барих 9948-7636, 8900-3409
Ивээн тэтгэгч байгууллагууд:
Айтүүлс ХК / itools JSC
Бэрс Финанс
CallPro
Дэмжигч байгууллагууд:
ULAANBAATAR COFFEE CULTURE
Bonaqua Mongolia
ZENN Hotel Erdenet
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.