Бизнес ментор Э.Хишгээтэй ярилцаж, хэрхэн бизнесээ урт хугацаанд, тогтвортой авч явах талаар болоод жижиг дунд бизне эрхлэгчдэд тулгардаг түгээмэл асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө ярилцлагыг бэлтгэлээ.

-Ментор болох шалтгаан юунд байна вэ? 

-Бизнес хийе, санхүүгийн эрх чөлөөнд хүрье гэсэн бодол хүн болгонд бий болсон. Мөрөөдлөө мөнгө болгоё, ямар нэгэн байдлаар орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлье, өөрийн гэсэн санхүүгийн эрх чөлөөнд хүрье гээд. Мэдээж цалингийн орлоготой байвал санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хязгаарлагдмал учраас ажилтай байсан ч нэмэлт орлого олъё, эсвэл өөрийн гэсэн бизнес хийе гэж маш олон хүн шийдвэр гаргаж байна. Гэтэл нөгөө бизнесээ хэчнээн жил хийгээд байгаа ч амжилтгүй, санхүүгийн хувьд асуудалд орчихсон, өр ширэнд баригдчихсан ч юм уу ийм тохиолдлууд маш их байна. Тэр тусмаа бизнес эрхлэгчдийн бараг 80 хувь нь эхний нэг, хоёр жилдээ дампуурдаг гэсэн судалгаа гарчихсан. 

Энэ нь анхнаасаа тооцоо төлөвлөгөө байхгүй, орлогоо тооцоолж мэдэхгүй, орлого зарлагаа хянаж чадахгүй, зүгээр л хөөрсөн сэтгэлээр бизнес хийе, ийм юм хийвэл ашигтай гэж байна шүү дээ гэдэгтэй холбоотой. 

Нэг ажил хийж байснаа ерөөсөө би энэ зүйлийг сурчихлаа, магадгүй гоо сайхан хийгээд сурчихлаа, салон нээчихье гээд төлөвлөгөөгүй ордгоос болоод бизнес эрхлэлт маш их эрсдэлд ороод, бизнес хийж байна гэдэг нэрээр өрөнд, санхүүгийн хэцүү хүнд байдалд орох тохиолдол маш их байна. Ментор болох шалтгаан юунд байна вэ гэхээр би энэ зүйлийг өөрөө амссан юм. 

Бичлэг үзэх:

 


-Амьдрал дээр өөрөө үзэж амссан учраас та бусдад зөвлөхийг хүссэн байх нь? 

-Бизнес ментор чиглэлээр ажиллах болсон бас нэг шалтгаан надад байдаг. Намайг арван жилийн сурагч байхад ээж, аав минь амжилттай бизнес хийгээд, бизнес нь орон нутагтаа нэлээн боломжийн, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээр боломжийн байсан. 

“Уул руу авирах” тусам уруудахад амархан гэдэг шиг бизнес нь нэг л өдөр өрийн дарамтад орж, дампуурч, манай гэрийнхэн бүх зүйлээ хураалгаад, өвлийн хоёр сард ээж, аав хоёр минь дөрвөн хүүхдээ чирээд, Улаанбаатарт ирж байсан юм. 

Яг тэр үед би бизнес ментор чиглэлээр ажиллах ёстой юм байна. Би эдийн засагч болоод, энэ зүйлийг маш олон хүнд хэлье гэж бодсон. Гэтэл өнөөдөр XXI зуун болчихоод байхад, яг энэ байдал үргэлжилсээр л байна. Одоо хүртэл бизнесээ төлөвлөж чадахгүй, эрсдэлд орох алхмууд хүн болгонд байгаад байгаа юм. 

-Бизнес эрхлээд, санхүүгийн эрх чөлөөнд хүрье гэсэн мөртлөө эргүүлээд өр зээл, дарамтад орчихсон тохиолдол олон уу? 

-Тийм ээ, тийм тохиолдол олон байна. Саяхан миний нэг үйлчлүүлэгч гадаадаас холбогдож зөвлөгөө авсан. Таван жил Монголд бизнес хийгээд, 400 гаруй сая төгрөгийн өрөнд орчихлоо. Би яах вэ, гадаадад очоод ажил хийгээд, энэ зүйлдээ дахиад таван жил зориулж, саяхан төлж дууслаа. Одоо би бүх зүйлээ шинээр эхлэх гэж байна, та надад туслаач ээ гэж хандсан. Өмнө нь би ганцаараа бизнес хийх гээд, үнэхээр бүтэлгүй байсан юм байна гэдгээ ойлгосон. Яг ийм жишээ нийтлэг байгаа юм

Ерөөсөө ментор үйлчилгээ авч байгаа хүмүүс маань санхүү, хувийн орлогоо тооцоолж чадахгүй, бизнесийн орлогоо салгаж чадахгүй, хольж явсаар байгаад, нэг мэдэхэд утас эрээлжилж байгаа юм шиг санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд болоод байгаа юм. 

Тэгэхээр бизнес хийнэ гэж сэтгэл хөдлөлөөр хандахаас илүү яг ултай суурьтай төлөвлөгөө, төсөлтэй эхлүүлээд, алхам бүрт санхүүгийн хувьд маш хариуцлагатай, сахилга баттай байх ёстой гэж боддог. 

-Бизнес төлөвлөгөө бичихэд заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах шаардлагатай юу?

-Бизнес төлөвлөгөө гэхээр хүмүүс их айж зугтаадаг. Мөнгө санхүү гэхээр “Өө би тоонд дургүй байсан, юун мөнгө вэ” гээд. Эсвэл төлөвлөгөө бич гэхээр “За наадахыг чинь ч би барахгүй. Эдийн засагч хүмүүс л хийдэг байх” гэдэг. Гэтэл та яг толгой дотор байгаа зүйлээ л цаасан дээр буулгаад, би ийм зүйл хүсээд байна, тэдэн төгрөгийн орлого ашигтай ажиллах юм. Ингэж бизнесээ хийнэ гээд байгаа зүйлийг л бизнес төлөвлөгөө гэнэ. 

Төлөвлөгөөтэй байх юм бол таны бизнес ашиггүй ажиллах үндэслэл байхгүй. Угаасаа бизнес хийхээр эхний удаадаа амжилтгүй байдаг гэсэн, алдагдал хүлээдэг юм гэсэн гэж өөрийгөө зөвтгөөд байвал санхүү хасах руугаа ороод байдаг. Хэрвээ та төлөвлөгөөтэй явчихвал бидний бизнес амжилттай болчихно. Одоо жишээ нь, бид цалин авчбайна. 

Нэг сая, хоёр сая төгрөгийн цалинтай байвал яг л тэрэндээ тааруулаад, хэрэглээгээ хянаад явна. Бизнес хийнэ гэдэг тусдаа нэг ойлголт. Хувь хүний санхүү, бизнесийн санхүү гэж тусдаа байтал бизнесийн мөнгө нь яг өөрийнх нь юм шиг хэрэглэсээр байгаад, зарлага гаргасаар байгаад, санхүүгийн хувьд өр зээлийн дарамтад орох нөхцөл болж байгаа юм. 

Хэрвээ та төлөвлөгөөтэй байсан бол, төлөвлөгөөтэй байгаа бол яг л би олсон орлогынхоо тэдэн хувийг зарцуулна, дараагийн бараа татан авалтаа хийнэ, бизнесээ ингэж өргөжүүлнэ гээд, нөгөө төлөвлөгөө маань бидэнд хэрэгтэй болно. 

Би бизнесийг хүмүүст зөвлөхөөрөө яг л хүүхэдтэй адилхан зүйрлэдэг. Ээж хүн болохоор яг л нас насандаа тохирсон асуудал байдаг шиг бизнест ч гэсэн эхлээд нярай хүүхэд байхдаа мөнгө шаардахгүй ч юм уу, хөгжүүлэхээр бид явж байна. Гэтэл бизнес маань томрохын хэрээр биднээс илүү их сахилга бат, хариуцлага шаарддаг. 

Санхүүгийн хувьд илүү сахилга бат, төлөвлөлт төлөвлөгөө шаардана. Гэтэл бид анх эхлэхдээ болоод байвал “Өө бизнес гоё юм байна, ашиг орлого олчих боломжтой юм байна” гээд, яг тооцоогүй урсгалаараа яваад, бизнес чинь томроод, чи өөрөө хөгжихгүй. Өөрөө төлөвлөгөөгүй байгаад байвал бизнес буцаад эрсдэлд орох нөхцөл үүсч байгаа юм. Бизнес томроод ирэхээрээ биднээс илүү их ур чадвар шаардана гэсэн үг. 

-Бизнес эрхлэгчдийн гаргадаг гол алдаа юу байдаг вэ? 

-Бизнес эрхлэгчдийн хувьд орлогоо хэтэрхий өндрөөр тооцоолдог. Бизнес ороод ирэх боломжтой, би 1000, эсвэл 5000-ыг зарна гэдэг. Надад ч гэсэн тийм алдаа байсан. Би анх академиа нээчихээд, хамгийн багадаа 30 хүүхэд сургалтад авна гэхэд яг бодит амьдрал дээр гурван хүүхэд л сургалтад бүртгүүлж байх жишээтэй. Тэгэхээр орлогоо маш өндрөөр тооцоолоод, зарлагаа багаар тооцоолдог алдаа байдаг. 

Нүдэнд харагдахгүй маш олон урсгал зардал гараад, тэр зардлаа буруу тооцоолоод,өөрийгөө ашигтай ажиллаж байна гэж бодож байтал нэг мэдэхэд л алдагдалтай ажилласан байдаг. Бас нэг үйлчлүүлэгчийнхээ жишээг ярихад, 90 орчим мянган төгрөгийн өртөгтэй гэж тухайн бүтээгдэхүүнээ ойлгоод, зах зээл дээр 120 мянгаар нийлүүлж байхад, эргүүлээд яг 120 мянган төгрөгийн өртөгтэй байгаад байдаг.

 “Би бизнес хийгээд байгаа мөртлөө өрөнд ороод байх юм, ментор оо” гээд ирсэн. Гэтэл ямар ч ашиггүй үйл ажиллагаа явуулж байсан байх жишээтэй. Тэгэхээр бизнес эрхлэгч бид өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэтэрхий их цаг зарцуулаад, юмаа л борлуулах ёстой гэдэг. 

-Бизнес гэдгийг та энгийнээр тайлбарлахгүй юу? 

-Бизнес гэдгийг бараа зарах, үйлчилгээ үзүүлэх гээд ойлгочихоод байдаг. Гэтэл цаана нь бизнес гэдэг систем байгаад байдаг, илүү төлөвлөх, орлогоо хянах, өртгөө сайн тооцоолох, зардлаа хянах ч юм уу, хүнээ удирдах гээд маш олон зүйлийг зэрэгцүүлж, баланслаж явах хэрэгтэй байдаг. Зарим нь эдийн засаг суурьтай хүмүүс тооцоогоо л маш сайн бодоод, төлөвлөөд, маркетингээ дутуу орхигдуулах ч юм уу, зарим нь маркетингдээ хэтэрхий анхаараад, маш олон үйлчлүүлэгч хүрээд ирэхээр ачааллаа дийлэхгүй, өөрийнхөө брэндингийн нэр хүндийг буцаагаад унагах ч юм уу. Зарим нь хүний нөөцөө удирдаж чадахгүй, хүнтэй харьцаж чадахгүй, өөрөөмаркетингийн манлайлал үзүүлж чаддаггүй. 

Тэгэхээр жижиг бизнес эрхлэгч бидний хувьд гаргадаг алдаабүх зүйлээ зэрэг хийнэ гэдэг өөрөө хэцүү. Гэхдээ зэрэгцүүлж явахаас өөр аргагүй байдаг. Ийм тохиолдолд бизнес амжилтгүй байх гээд байдаг. Энийг хүмүүс сүүлийн үед бас ойлгодог болж байна. Би ганцаараа яваад бизнес маань амжилтгүй яваад байна. Тэгэхээр яах аргагүй ментор хэрэгтэй юм байна. 

Би тав, найман жил явчихлаа, бахь байдлаараа байгаад байна. Тэгэхээр би бизнесээ дараагийн түвшинд гаргахын тулд одоо л систем болгож авахгүй бол болохгүй нь ээ гээд хандаад, дараагийн  шатанд гарах илүү суурийг тавьж өгдөг. 

-Ер нь бизнес хийж байгаа хүмүүс орчин үетэйгээ хэр хөл нийлүүлж ажиллаж чадаж байна гэж хэлэх вэ? 

-Бизнес хийдэг хүмүүст бас нэг түгээмэл зүйл байдаг. Бизнес хийж байгаа хүмүүсийг бодохоор 30-40 насны ч юм уу, тэд онлайн, дижитал орчныг огт ашиглахгүй байгаа харагддаг. Би чадахгүй, мэдэхгүй. Энэ онлайн дээр ажиллах чинь ёстой аюултай юм байна гэхчилэнзугтаадаг. Миний ментор болоод, хүмүүст хэлэхийг маш их хүсч байгаа зүйл бол дижиталыг ашиглаад, та нар минь онлайнаар бизнесээ заавал сурталчлаач ээ, та өөрөө бизнесийнхээ нүүр царай, брэнд нь болооч ээ гэж хэлээд байгаа юм. Солонгост бид хоёр сарын өмнө гэр бүлээрээ аялаад явж байхад бүгд лангуутай бизнес эрхлэгч байсан. Нэг камер гэрэлтэй, худалдан авагч байхгүй бол лайваа хийгээд ч юм уусурталчлаад, онлайныг жинхэнэ утгаар нь ашиглачихсан. Манай бизнес эрхлэгч нартборлуулалт хэзээ орж ирэх вэ гээд хүлээгээд суугаад байдаг том алдаа бий. Та өөрөө хэрэглэгчиддээ хүрэхгүй бол болохгүй. Энэ өрсөлдөөнтэй нийгэмд бид өөрсдөө тэр хүмүүсийн гар утсанд байршаад юм уу ингэж хэрэглэгчдэдээ хүрэх боломж байна. Тэгэхээр дижиталыг бас ашиглаад, өөрийнхөө чадварыг нэмэгдүүлээд, орлогоо өсгөх боломж хязгааргүй байна. 

-Бизнес хийж буй хүн бусдад үнэн цэн нийлүүлж байна гэдэгтэй та санал нийлэх үү? 

-Бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд, мэдээж хэн нэгний асуудлыг шийдэж байгаа учраас тэр хүн мөнгөө төлөх боломжтой болж байна гэсэн үг. Бизнес хийж байгаа хүн нэг талаараа бусдад үнэ цэн нийлүүлж байна. Нийгэмд байгаа асуудлыг ч юм уу, тухайн хүнд байгаа асуудлыг шийдээд, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх энэ зүйлийг бизнес гээд байгаа юм. Тэгэхээр надад нэг ажиглагддаг зүйл нь хэтэрхий санхүүгээ өгөөд байдаг. Тэдэн саяыг олно гээд. Нөгөө талдаа би бизнес хийж байгаа, гэхдээ ашиггүй байсан ч яах вэ. Миний дуртай зүйл юм гэж хэлэнгүүт бизнес хийж байгаа хүн ашиг олох нь хэцүү болно. Бидний тархи тэгж л ажиллаж байна. Бизнес хийнэ гэдэг өөрөө ашиг олно гэсэн үг. Ашиг олохгүй бол тэр бизнесийг бид хийгээд яах юм бэ. Бараг зүгээр суух нь дээр. Бизнес хийгээд байгаа мөртлөө ашиггүй, алдагдалтай ажиллах шаардлага байхгүй. Нөгөө талаар бизнес хийж байгаа юм чинь би ашиг олно гэдгээ үнэн зоригтойгоор өөртөө болон бусдад хэлэх чадвартай байх ёстой санагддаг. Бизнесийг зөвхөн мөнгөний нүдээр харвал тэр бизнес амжилтгүй, удаан хугацаанд тогтвортой байх нөхцөл хангагдахгүй. Таны хийж байгаа бизнес бусдын ямар асуудлыг шийдэж байна вэ, бид бусдад ямар үнэ цэн нийлүүлж байна вэ тэрэндээ маш их итгэл үнэмшилтэй байвал бизнес амжилттай. Угаасаа бидний нийлүүлж буй үнэ цэн өөрөө дараа дараагийн шинэ харилцагчийг авчирдаг ч юм уу тиймэрхүү боломжтой гэж боддог. 

-Эхлүүлсэн бизнес амжилтгүй болж, мухардалд орвол яах вэ. Та ямар зөвлөгөө өгөх вэ? 

-Бизнес эрхлэгч нар нэгэнт эхлүүлчихсэн юм чинь надад буцах эрх байхгүй гэж боддог. Гэтэл 5, 10 жил хийчихээд, ямар ч хуримтлагдсан ашиг байхгүй, нөгөө бизнес томорсон юмгүй яг л хэвэндээ байвал хэцүү. 

-Жижиг дунд үйлдвэрлэлийнхэн хамгийн олон?

-Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид эхлүүлчихдэг. Гэтэл нөгөөдөх нь яваад байдаг, эргүүлээд ашиг орлогогүй ч юм уу, хаана хүрэхээ мэддэггүй, би яг ямар амжилт гаргачихав гэдгээ тооцож чадахгүй, нэгэнт хийгээд эхэлчихсэн юм чинь гээд зүтгээд байдаг. Тэгэхээр заавал өөрийгөө дүгнээд, нээрээ миний бизнес хаана явж байна аа. Ашигтай байгаад байна уу, алдагдалтай байна уу, би цаашаа явах шаардлага байна уу гэдгээ бодож үзэх ёстой юм шиг санагддаг. Үнэхээр таны бизнес ашиггүй байгаа бол боливол яасан юм бэ гэсэн юм яригдана. Тэгэхээр “Үгүй, би яаж болих юм бэ. Ичиж,санаа зовж байна. Өчнөөн зүтгэсэн шүү дээ” гэдэг. Үнэхээр тэр бизнес ашиггүй байгаа бол, амжилтгүй байгаа бол чи өөрчлөгдөх шаардлагатай. Өөр зүйл хийх хэрэгтэй. Нийгэм өөр зүйл хүсээд байна аа. Брэндинг үүсгэх юм уу, яаж өөрчлөлт хийх вэ гэдгийг бодох ёстой. Зүгээр л би урагшаа зүтгээд байя, болно доо гээд хонгилын үзүүрт гэрэлтэй, тэр нь баригдахгүй зүйлийн хойноос бизнес эрхлэгч маань явсаар байгаад бизнес нь амжилтгүй байгаад байдаг. Яг ийм зүйл чамд тохиолдоод байгаа бол бидэнтэй өөрийнхөө бизнест анализ хийгээд, орлого ашгаа дүгнээд, нээрээ миний алсын хараа ямар байсан юм бэ, би тэр зүйлдээ хүрч чадаж байна уу гэж харж байх хэрэгтэй гэж боддог. Нэгэнт эхлүүлсэн, ингээд дуусна гээд яваад байхаар бизнес маань бизнес ч биш өөрөө сэтгэл хангамж байхгүй, орлого ашиг байхгүй, үнэ цэн байхгүй болох байдал их ажиглагддаг. 

-Шаардлагатай үед өөрчилж шинэчлэх зоригтой байх хэрэгтэй л гэсэн үг байх нь? 

-Нэгдүгээрт, бизнес эрхлэгчид маань хэн нэгнийгдуурайгаад бизнес эхлүүлдэг. Манай найз хүнсний дэлгүүр ажиллуулсан чинь ашигтай байдаг гэнэ, хэн нэгэн караоке ажиллууллаа гэхэд тэр ашигтай байдаг гэнээ гэдэг. Тэгэхээр өөрийн хүсэл сонирхолд хэр нийцэж байна вэ гэдгээс шалтгаалж бизнесээ хийх хэрэгтэй. Зарим нь өөрийн хобби хүсэлтэйгээ нийцэхээр бизнес хийхээр маш амжилттай байгаад байх жишээтэй. 

Тэгэхээр бизнес эрхлэх гэж байгаа бол нэгдүгээрт, өөрөө хэн юм бэ, тэр ур чадвар чамд байгаа юм уу, тэр зүйлийн төлөө гал халуун хүсэл эрмэлзэлтэй, үнэ цэн бүтээж явж чадах юм уу гэдэг маш чухал. Миний хувьд академиа байгуулчихаад, би энэ л зүйлийг хийх гэж энэ ертөнц дээр ирсэн юм шиг гэдэг мэдрэмж авангуут тэр зүйлийн төлөө буцлаад, асах жишээтэй. Тэгэхээр хэн нэгнийг даган дуурайж бизнес битгий хийгээрэй. Чиний дотор ийм зүйл, ур чадвар нуугдаж байна уу, чи тэр дотор даймонд байна уу гээд бизнес хийвэл маш зүгээрсанагддаг. 

Бизнес хийж байгаа тохиолдолд зөвхөн санхүүгээс гадна хүсэл хоббитээ ярихаар, чиний бусдад нийлүүлж байгаа үнэ цэн юу байна вэ. Бид хэн нэгний асуудлыг шийдэх гэж байгаа шүү дээ. Та ч бас хэн нэгний асуудлыг шийдэх чадвартай. Зүгээр нэг бэлэн хувцас зарахаараа би хэний асуудлыг шийдээд байгаа юм бэ гэж ярьдаг. Гэхдээ л тэр хүн гоё сайхан харагдаж байна, тэр хүн дулаахан явж байна гээд асуудал шийдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бизнестээ маш гоё итгэлтэй байвал бизнес маань маш амжилттай байна гэсэн үг. 

Зарим үед “Та юу хийдэг вэ” гэхээр бизнесээ хэлж чадахгүй“Үгүй ээ, нэг жижигхэн юм хийдэг юм аа” гэх жишээтэй. 

-Бид бизнесийнхээ дараагийн шатанд гарч хөгжиж, амжилттай байх боломжийг өөрсдөө хаагаад байгаа юм шг санагддаг?

-Тийм ээ. Нэгэнт та бизнес эрхлүүлсэн бол өөртөө итгэлтэй, итгэл үнэмшилтэй, өөрөө бизнестээ итгэх чинь маш олон хүний амьдрал, асуудлыг шийдэж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Жижиг дунд бизнес эрхлэгч дор хаяж дороо 5-10 хүн цалинжуулаад ажиллаж байна. Тэр чинь нийгэмд оруулж байгаа маш том үнэ цэн байхгүй юу. Энэ үнэ цэнээ мэдрээд, түүнийхээ хажуугаар ашиг орлогоо заавал тооцоолдог байх хэрэгтэй. Ашиг орлогоо бид тооцоолж чадахгүй бол бизнес тань маш богино хугацааных болно. 

Бизнес хийж буй хүн яаж удаан  хугацаагаар бизнесээ тогтвортой хөгжүүлэх вэ? Тогтвортойгоор хөгжүүлэх. Бидний хийж буй бизнес тогтвортой хөгжихийн тулд яах аргагүй санхүүгийн сахилга бат, төлөвлөгөө чухал. Санхүүгийн сахилга бат гээд ярихаар бас л хэцүү санагдаад байдаг боловч ядаж л та хувийнхаа, бизнесийнхээ орлого зарлагыг салгачихмаар байгаа байхгүй юу. Гэтэл хувийнх, бизнесийнх хоёр нь нийлчихсэн, “Мэдэхгүй, би бараг сардаа ашигтай л ажиллаад байх шиг байна. Орлого хэд вэ, зарлага хэдийгээ мэдэхгүй ч юм уу. 

-Орлого, зарлага нэг мэдэхэд хэтэрчихсэн байх тохиолдол бий? 

-Зарим тохиолдолд орлого, зарлагаа хэтрүүлчихсэнбайдаг. Бизнес хийж байгаа хүн яаж ч байсан хувийн нэг данстай, бизнесийн гэж салгаад, тэр хоёроо эмх цэгцтэй авч явахаас л та бизнес хийж чадах уу, таны бизнес ашигтай байх уу гэдэг зүйл шалтгаалах гээд байгаа юм. Хоёр данс нь холилдоод, хувийнх бизнесийнхээр нь ялгаж чадахгүй бол таны бизнес цаашдаа амжилттай явна гэдэг үнэхээр эргэлзээтэй.Ядаж оройдоо цаг зав гаргаад, өнөөдөр би ямар орлого, ашигтай ажиллаж вэ, хувийнх маань ямар байсан бэ, би бизнесийнхээ ашиг орлогоос хэтрүүлсэн үү, хэтрүүлээгүй юу? Энэ сар би ямар ажиллав гээд, оройдоо ганц тоо тавь гэхээр зарим нь “Хүүе, ямар хэцүү юм бэ” гээд байдаг. Гэтэл эцсийн зорилго нь өөрөө бид чинь бизнес хийгээд, ашиг олох гээд байна шүү дээ. Гэтэл та бизнес хийж байгаа орлого, зарлагаа тооцоод үзэхгүйгээр яваад байна гэдэг нь өөрөө маш хүндрэлтэй асуудал. Энгийнээр бодъё. Зун амралтаараа хүн болгон амралтад явдаг. Гэтэл бид амралтад явахдаа хэдэн төгрөг зарцуулах нь ч тодорхойгүй хэд хоног явах нь, хаана амрах, ямар машинаар явах нь ч тодорхойгүй байвал аялал ямар ч сэтгэл ханамжгүй, үр дүнгүй болно.

-Энэ тохиолдолд яавал дээр вэ? 

-Яг Хөвсгөл явъя, замдаа тэд хононо, тэдэн төгрөг тэр буудалд зарцуулна, энэ машинаар тэдүүлээ явъя гэж боддог шиг та ч гэсэн бизнесээ тэгж хараад, тэгж зардлаа тооцоод явбал бидний бизнес маш их амжилттай болно. Миний бодож байгаагаар, судалгаагаар ч манай Монгол орон бизнес хийх маш таатай орчинтой, залуучуудын орон. Хүн бүхэн чаддаг зүйлээ хийгээд, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой нийгэм, хөгжиж буй улс орон учраас.Гэхдээ л бид дандаа болохгүй гэдэг зүйлийг нь олж харчихаад, болж байгааг нь олж харж чаддаггүй зүйл байна. Бизнесээ “Монголд угаасаа болохгүй байгаа шүү дээ” гэдгээр хаагаад, хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Маш олон гайхамшигтай боломж байна. Тэрэнд танд төлөвлөгөө хэрэгтэй, санхүүгийн сахилга бат хэрэгтэй, тэр бизнестээ өөрөө итгэх гээд олон зүйлбайвал амжилттай байх боломжтой.

-Хүмүүс голдуу ямар зөвлөгөө авдаг вэ? 

-Санхүүгийн асуудал. Санхүүгээ яаж зөв тооцоолох вэ. Уг нь бол маш энгийн. Жишээ нь, бид энэ сард ямар хүнс авах вэ гэж тооцоолдог шиг л зүйл. Манай байгууллага ямар хэмжээний зарлага гаргаж, орлого олох вэ, энэ чинь л ёстой толгойны өвчин юм байна гээд байдаг. Ерөөсөө санхүүгээ тооцоолж чадахгүй нийтлэг зүйл байгаад байна. Тэр нь уул нь бидний математикаар нэг дээр нэмэх нь нэг, нэгийг үржих нь хоёр гэдэг шиг л зүйл байгаа боловч зугтааснаасаа болоод хүндрэлтэй юм шиг санагддаг. 

-Зарим бизнес эрхлэгчид эрсдэлтэй нүүр тулахаас их айдаг юм шиг харагддаг? 

-Санхүүтэйгээ нүүр тулахаас маш их айдаг. Нэг үйлчлүүлэгчийг та олон жил бизнес хийсэн юм бол ядаж өнгөрсөн сарынхаа орлого, зарлагыг тооцчих гэсэн айгаад байгаа байхгүй юу. Бид өнгөрснөө заавал тооцох ёстой. Нээрээ би өнгөрсөн жил яаж ажилласан юм бэ, өнгөрсөн сар яаж ажиллав гээд санхүүгийн үнэнтэйгээ нүүр тулаад, үнэхээр алдагдалтай байгаа бол тэрийгээ олж хараад, юун дээр зардлаа хэмнэж, орлогоо өсгөж болохоор байна вэ, цаашдаа би энэ замаар яваад байхгүйн тулд өөрөө сонголт хийхийн тулд үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй. Санхүүгээсээ зугтаагаад, холуур гүйгээд байхаар чинь яг эцсийн зорилго чинь тухайнбизнестээ ашиг олох ёстой. Тэр зорилго руугаа л хүрч чадахгүй бол хол замаар яваад байна гэсэн үг л дээ.

-Та банкинд ажиллаж байсан туршлагатай. Бизнес эрхлүүлэх гэж байгаа, хөрөнгө мөнгө хөөцөлдөж байгаа хүмүүст голдуу ямар бэрхшээл тулгардаг вэ? 

-Банкинд 10 жил ажиллахдаа анзаарсан бас нэг зүйл байдаг. Энэ үед 200 мянгаас эхлээд, 2 тэрбумын зээлдэгч нартай харьцаад ажиллаж байхад мөн л ялгаагүй санхүүгээ тооцоолохгүй ч байдаг юм уу, дараагийн хөрөнгө оруулалт олоход надад хэрэгтэй болох ч юм уу бичиг баримт маш хангалтгүй байдаг.Бизнес эрхлэгчдийн маань дунд, жишээлбэл, жижиг дунд бизнесийнхэн бизнесээ өргөжүүлье гэвэл зайлшгүй хөрөнгө оруулалт тухайлбал, зээл, бусдаас дэмжлэг авах зэрэг хэрэг болдог. Мөнгө санхүүтэйхолбоотойгоор та яг ашиг олоод байна уу, таны бизнес цаашдаа ирээдүйтэй юм уу гэдгийг харах хэрэгтэй. Таны дансыг харъя гэхээр өөрсдөө санхүүгийнхээ юмыг мэддэггүй. Тэгэхээр банкинд байхдаа миний хувьд хүмүүст зөвлөдөг байсан зүйл гэвэл “Та орлого, зарлагаа хөтлөөд, зөвхөн өнөөдрөөрөө биш, ирээдүйд надад ийм хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна, тэр үед би ийм хэмжээний ашигтай, алдагдалтай ажиллахаа харуулах юм байна ч гэдэг юм уу ингэж бэлдэж ажиллах хэрэгтэй байдаг. 

-Амжилттай бизнесийн цаана маш томхариуцлага байдаг болов уу? 

-Яг тийм. Би амжилттай байна, өнөөдөр миний бизнес болж байна гэж ерөөсөө бодохгүй, илүү сайн төлөвлөдөг, санхүүгээ илүү сайн хянадаг, магадгүй би илүү сайн эдийн засагчдаас зөвлөгөө авдаг, ярьдаг, ярилцдаг, бизнесээ байнга “услаж” хөгжүүлэлт хийдэг юм байна. Бид өнөөдөр болж байна гээд, магадгүй нэг, хоёр жилийн дараагаа урьдчилсан харахгүй, ингээд өнөөдрөөрөө байгаад байхаар бизнес маань амжилтгүй байна. Амжилттай бизнес эрхлэгчидтэй уулзаад, сайхан яриа өрнүүлж байххэрэгтэй. Тэд дандаа ирээдүйгээ харсан, тооцоолсон байдаг. Шинэ зүйлтэй хөл нийлээд алхсан байдаг. Шинэлэг шинэлэг, гоё гоё зүйлүүд оруулж ирж байна.Бид өнөөдрийнхөө байгаа зүйлийг тооцоолж чадахгүй ч юм уу ийм байвал бид бие бие рүүгээ харж чадахгүй шүү дээ. Миний бизнест ямар өөрчлөлт, шинэчлэлт шаардлагатай байна вэ, би яавал таван жилийн дараа тавьсан зорилгодоо хүрч чадах вэ гэдгээ олж харчихаад, түүнийхээ төлөө тууштай зангаараа хичээвэл амжилттай бизнес эрхлэгч байна.