Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2022 оны 6 дугаар сарын 12-19-ны хооронд үргэлжлэх "Бизнес аялал"-д бүртгэж байна.  

Бүртгэлийн эцсийн хугацаа ирэх сарын 2-нд хаагдах бөгөөд аяллын хүрээнд БНТУ-ын Инстанбулд" Турк-Монголын бизнес форум"-ыг зохион байгуулах юм. 

Бизнес уулзалтад эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр логистик, барилга, худалдаа үйлчилгээний (арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн болон бусад) салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдах аж. 

Үүнээс гадна Туркийн компаниудтай В2В уулзалт, Истанбул хотод байрлалтай үйлдвэрүүдтэй танилцах аялал, Истанбул хоттой танилцах чөлөөт хөтөлбөр багтжээ.  "Бизнес аялал"-ын зохион байгуулагчаар МҮХАҮТ, ТОББ, МТХАҮТ  ажиллаж байна.