Л.Дэлгэрмаа
04 сарын 13, 2023
БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Тариат сумын ЗДТГ, Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Хорго-Тэрхийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 60 нүхэн жорлонг буулгалаа.
Үүнээс 33 нүхэн жорлонг өнгө үзэмжийг нь сайжруулах ба бусад стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонг бүрэн буулгаж, ариутгал хийж булав. Тус бүс нутагт стандартын шаардлага хангасан 8 ариун цэврийн байгууламж байна.
Мөн Архангай аймгийн Тариат суманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох нүхэн жорлонг буулгаж хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг зөвлөж ажиллалаа.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.