Хүн аз жаргалгүй байхыг хүснэ гэж үү? Шийдэл нь таны тархинд бий.

Та өөрөө өөрийнхөө толгойд аз жаргалтай бодлуудыг үйлдвэрлэж болно.


1. Хэр их аз жаргалтай байх вэ гэдгээ та сонгодог

Эерэг бодлууд таныг аз жаргалтай болгодог. Харин сөрөг бодлууд сэтгэлээр унагаадаг. Өөрийгөө таагүй, тааламжгүй мэдрэхэд нөлөөлдөг сөрөг бодлууд:  «Би бүдүүн байна», «Би хэзээ ч амжилтад хүрэхгүй» гэх мэтээр цааш хөвөрнө.

Танд аз жаргал авчрах эерэг бодлууд: «Би нөхөртэйгөө цагийг өнгөрөөх дуртай», «Бид далайн эрэг дээр амрахаар явж байна» гэх мэт. Та л алийг нь сонгомоор байна


2. Аз жаргалтай зүйлсийг бодохын тулд тархиа дасгалжуулах хэрэгтэй

Тархиа дасгалжуулсанаар та эерэгээр сэтгэж эхлэнэ. Та янз бүрийн бодлуудаас сонголтоо хийж, сөрөг бодлуудаас зайслхийж аль болох эерэг бодлуудыг сонгож байх хэрэгтэй. Гэвч сөрөг бодол орж ирэх болгонд орлуулж эерэг бодол оруулж ирж, үнэнийг эсэргүйцэж, тэнэг хүн шиг бай гэсэн үг биш. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий.


3. Та эерэг бодолтой, аливаа зүйлд бодитоор хандагч байж болно

«Би ямар ч хэрэггүй» энэ бол муу мэдрэмжийг авчирдаг сөрөг бодол. «Би ямар ч хэрэггүй. Гэхдээ би бүгдийг өөрчлөхийн тулд шинэ зүйлд суралцаж эхлэж байгаа» энэ бол сөрөг бодол хэдий ч эерэг зүйл болон хувирсан. Энэхүү хоёр бодлын хооронд маш том ялгаа бий гэдгийг олжхарсан байх.


4. «Гэхдээ» гэдэг үгийг нэмж аз жаргалгүй бодлуудыг аз жаргалтай болго

Бид таны бодолд «гэхдээ» гэдэг үгийг нэмж таны сөрөг бодлууд эерэг болговол ямар вэ? Ямар үр дүнд хүрэх вэ? Та өөрийн аз жаргалгүй байдлыг аз жаргалаар орлож болно.

Жишээлбэл:

«Би өөрийгөө хэзээ ч турахгүй гэж бодож байна» гэдэг өгүүлбэр «Би өөрийгөө хэзээ ч турахгүй гэж бодож байна, гэхдээ над шиг харагдахыг хүсдэг өөр хүмүүс байдаг гэдгийг би мэднэ».

«Би хэзээ ч энэ өрийг барагдуулж чадахгүй» гэдэг өгүүлбэр «Би хэзээ ч энэ өрийг барагдуулж чадахгүй. Гэхдээ би сар бүр 100 доллар хэмнэвэл өрөө бага багаар барагдуулж чадна».


5. Та «Гэхдээ» гэсэн үгийг өгүүлбэрт нэмж сурсанаар илүү их үр дүнд хүрэх болно

Эхэн үед танд практик хэрэгтэй. «Гэхдээ» гэдэг үгсийг зүгээр нэг байгалаас хэлдэг болохгүй. Та практик хийх тусам таны тархи сөрөг зүйлсийг бодох үед «гэхдээ» гэсэн үг орсон өгүүлбэрийг автоматаар үйлдвэрлэж эхлэнэ. «Гэхдээ» гэсэн үгтэй техник нь таны тархины бүтцийг өөрчилж, аз жаргалын түвшинг нэмэгдүүлэх болно. Аз жаргалтай байх нь ийм л энгийн.


6. Ямар ч утгагүй өгүүлбэрийг ашиглахаа боль

Ихэнх хүмүүс аз жаргалгүй, сөрөг бодлоос шууд аз жаргалтай бодол руу шилжихийг оролддог. Тиймээс «Би ямар ч хэрэггүй хүн. Гэхдээ би шинэ мэргэжил эзэмшихээр суралцаж эхлэж байна. Тиймээс бүх зүйл өөрчлөгдөнө» гэж бодохын оронд тэд «Би зүгээр» гэж боддог. Тэд «Би ямар ч хэрэггүй хүн» гэдэг өгүүлбэрээс шууд «Би зүгээр» гэсэн өгүүлбэрлүү шилждэг.

Ийм төрлийн бодлууд огт үр дүнгээ өгдөгүй. Таныг аз жаргалтай болгохын оронд аз жаргалгүй болгодог. Яагаад гэж үү? Яагаад гэвэл эцэст нь бид өөрсдөө итгэдэггүй.