“Азийн Арнольд Шварценеггер” хэмээгддэг БНСУ-ын бодибилдингийн шилдэг тамирчин Хван Чол Сүн Монголд иржээ.

Тэрбээр ирэх 8 дугаар сард болох "Chul Soon Classic" тэмцээний бэлтгэл ажлаар ирээд байгаа аж.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ түүнтэй уулзаж Монгол Улсыг сурталчлах контент бэлтгэх тал дээр хамтран ажиллах талаар ярилцсан байна. Тэрбээр спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ томоохон байр суурийг эзэлдэг ба спортоор дамжуулан хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг илэрхийллээ.

БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх асуудал Гадаад харилцааны яамнаас эрхлэх асуудлын хүрээнд шийдэгдэх шатандаа явж байна. Энэ ажлын үр дүнд БНСУ-аас Монгол улс руу жуулчлалаар ирэх хүний тоог 300 мянгад хүргэх зорилтыг тавьж байгаа билээ.

"Азийн Арнольд Шварценеггер" гэгддэг Чул Сун нь фэйсбүүкт 2 сая, инстаграм дээр 1.6 сая, youtube хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, Азийн болон дэлхийн бодибилдингийн шилдэг тамирчин юм.