Олон Улсын Монгол судлалын холбооны Азийн III хурал БНСУ-ын Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ.Тус хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл бусад төлөөлөгчдийн хамт оролцож байна.

Олон Улсын Монгол судлалын холбооныхуралд дэлхийн 10 гаруй орны 69 судлаач 6 салбарт хоёр  өдрийн турш илтгэлээ хэлэлцүүлэх юм байна. Хурлыг нээж ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга академич С.Чулуун үг хэлжээ. Мөн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баяр хүргэсэн илгээлтийг танилцуулжээ.