Монгол судлалын ноён оргил Хар Дорж таалал төгсжээ

Б.Баясгалан
04 сарын 18, 2022

Нэрт монголч эрдэмтэн Kara Gyorgy буюу монголчуудын мэдэхээр Хар Дорж хэмээх их хүмүүн тэнгэрийн орноо дэвшжээ.

Тэрээр монгол хэл аялгуу, монголын уран зохиол, ардын аман зохиол, алтай хэл шинжлэл, бичиг үсэг болон соёлын түүхээр хэдэн зуун өгүүлэл бичиж, хэдэн арваар тогтохгүй ном бүтээл туурвисан, өрнө дорнын 12 хэлэнд нэвтэрсэн, дорнын эртний хэл, бичиг, үсгийг судлах үйлсэд онцгой авьяастай нэгэн байв. 

Kara Gyorgy нь Будапештийн Их сургуулийг дүүргэсэн 20 гаруйхан настайгаасаа түрэг, монгол, түвэд, манж, тунгус, чуваш, хятад хэл соёлыг сонирхон судалж, харьцуулан шинжилж эхлэхдээ халимаг, буриад, монголоор хээрийн судалгаа хийжээ.

Монгол судлалтай холбогдсон замнал нь түүнийг эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Бямбын Ринчен гуайн хүргэн болгосон түүхтэй. 

Хар Дорж нь монголчуудтай эрдэм соёлын дотно анд болсон билгүүн гүүш, Монголын ард түмэнд, монголчуудын соёл уламжлалд чин зүрхнээсээ хайртай нэгэн байлаа.

Сайн төрлийг олох болтугай.

Холбоотой сэдвүүд

монгол судлаач эмгэнэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.