Дэлхийн нийт хүн амын 92 хувь нь ямар нэгэн витамины дутагдалтай байна гэсэн судалгаа байдаг. Үүнийгээ мэдэхгүй буюу витамины дутагдлын үр дагавараас шаналж, зовдог нь цөөнгүй. 

Тухайлбал, 50-иас дээш насны хүмүүсийн 20 орчим хувь нь В12 витамины дутагдалтай байдаг аж Хөгжиж буй орнуудад буюу Энэтхэн, Мексик, Африкийн зарим хэсэгт В12 витамины дутагдалтай хүмүүс хамгийн ихээр бүртгэгджээ. 


#1. В12 витамины ач тус

В12 буюу кобаламин бол В группын витамин бөгөөд зүрх судасны үйл ажиллагаа болон танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэхэд хэрэгцээтэй витамин юм. Уг витамин гемоглобин үйлдвэрлэх, гемоцистеины болон амин хүчлийн түвшинг зохицуулах, мэдрэлийн системийн эрүүл мэндийг дэмжихэд тус болдог.

Харамсалтай нь хүний бие бие дааж энэ витаминыг үйлдвэрлэж чаддаггүй бөгөөд витаминыг нөөцлөхийн тулд хоолны дэглэм барих хэрэгтэй болдог. Хамгийн ихээр В12 агуулдаг хүнсний бүтээгдэхүүн бол махан бүтээгдэхүүн учир цагаан хоолтон хүмүүс ихэнхидээ В12 витамины дутагдалтай байдаг.


#2. В12 витамин агуулдаг бүтээгдэхүүн

Амьтны гаралтай бүтээгдэхүүн В12 витамины гайхалтай эх үүсвэр болдог. Хэрэв та өөрийгөө В12 витамины дутагдалтай гэж таамаглаж байгаа бол танд В12 витамин агуулдаг зарим хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулья.

  • Сардин 
  • Органик үхрийн мах
  • Өвсөн тэжээлт өндөгний органик өндөг
  • Хясаа
  • Өвсөн тэжээлтний органик сүү
  • Органик тахианы мах
  • Зэрлэг аляск салмон
  • Сельд

Витамины гол эх үүсвэр мах учир мах иддэггүй цагаан хоолтон хүмүүс хамгийн ихээр витамины хомсдолтоай байдаг. Тиймээс мах иддэггүй хүмүүс эмчид хандаж эм ууж, тариа хийлгэх нь тохиромжтой.


#3. В12 витамины дутагдал гэж юу вэ?

В12 витамины дутагдал ихэхнхи тохиолдолд цагаан хоолтон, ахмад настай хүмүүст тохиолддог. Энэ нь цус багадалт, тархины манан, зүрхний өвлөл үүссэнтэй холбоотой. Цагаан хоолтон хүмүүсийн хэрэглэдэг темп, спирулин, ногоон өнгөтэй ногоонуудад В12 витамин агуулагддаг ч хангалттай хэмжээг нөхөж чаддаггүй.


#4. В12 витамин дутагдсаны эхний шинж тэмдэг

  • Цус багадалт
  • Шарлалт
  • Ой санамжаа алдах
  • Ядрах


#5. В12 витамин юунд хэрэгтэй вэ?

  • Депрессийг тайлна
  • Гажигтай төрөх эрсдэлийг бууруулна
  • Тархины эрүүл мэндэд тустай