Шинэ коронавирусийн дэгдэлт улс орнуудад ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын зүгээс зохих арга хэмжээнүүдийг авч байна. Гуравдагч орноос дамжин халдвар тархах магадлал өндөр байгаа тул одоогийн байдлаар Япон улсын зарим нислэгүүдийг цуцлаад байна. Мөн орон нутгийн бүх нислэгүүдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл цуцлах шийдвэр гаргалаа. Онцгой комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэхээр болсон билээ.

Иймээс хөдөөгөөс хот руу орох ажилтай байгаа гэсэн иргэдийн тайлбар үйлчлэхгүй, хэрэв дүрэм зөрчвөл Зөрчлийн хуулиараа шийтгээд, арга хэмжээ аваад явах аж.

Мөн нийслэлийн Засаг дарга дараах шийдвэрүүдийг гаргахаар болжээ. Тодруулбал, өнөөдрөөс баар караоке, амралтын газар, саун, фитнесүүдийн үйл ажиллагааг  03 сарын 30-ныг хүртэл хаахаар шийдвэр гаргалаа.