"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хорооны зохицуулагч Ц.Мөнхтуяа "Таван жилийн өмнө ам.долларын ханш 1250 байсан бол өнөөдөр 1450 төгрөг болсон байна. Харин тэр үед 550 мянган төгрөг байсан багш нарын дундаж цалин өнөөдөр тэр хэвээрээ л байна. Тиймээс бид цалин нэмүүлэхээр тэмцэхээс өөр арга алга. Сургууль, цэцэрлэгийн 35 мянган багш Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд захидал хүргүүлэхээр ажиллаж байна" гэв.