ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын Засгийн газрын Шуурхай албанаас мэдээллээ. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл Эрхүү хотод хүчтэй мэдрэгджээ. Манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод мөн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд холбогдох байгууллагууд хүчийг тодорхойлохоор ажиллаж байна.