Бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж буй төхөөрөмжид ихэвчлэн литийн ион батарейг ашигладаг. Харин саяхнаас графен ашигласан “гибрид шингэн” батерей үйлдвэрлэх асуудал эрчимтэй яригдаж эхэллээ. Энэ төрлийн батерей тогтвортой бүтэцтэй, байгальд ээлтэй, энергийн болон чадлын нягт маш өндөр, хамгийн гол нь 20 секундэд бүрэн цэнэглэгдэх чадвартай  ажээ.

Графен нь нээгдсэн цагаасаа л одоогийн бидний хэрэглэж буй техник технологи, харилцаа холбоо, цаашлаад био-анагаах, опто-электроникийн салбарт шинэ шинэ тэсрэлтийг хийсээр байна. Мөн түүнд суурилсан материалыг доор дурьдсан технологийн шийдэлд ашиглахаар дэлхийн олон орны эрдэмтдийн баг, судлаачид ажиллаж байна. 

Давуу талууд:

·Маш хурдан цэнэглэгддэг (ultra-fast charging) батарейн технологи

·Өндөр багтаамжтай цэнэг хураагуурууд (energy storage)

·Цацраг идэвхит хаягдлыг аюулгүйжүүлэх

·Маш нимгэн (ultra thin) хагарахгүй, эвдрэхгүй мэдрэмтгий уян хатан дэлгэц

·Илрүүлэлт хурдан бөгөөд өндөр үр ашигтай биосенсорууд

·Хөнгөн бөгөөд бат бэх чанарт нь үндэслэн нисэх онгоц, салхин сэнсны үйлдвэрлэлд

·Далай тэнгисийн давстай ус, хаягдал  усыг цэвэршүүлэн, цэнгэгжүүлэх технологи



Эх сурвалж: https://ipt.ac.mn/?id=151351