Байлдагчийн амь насыг хохироосон этгээдүүдэд таван жилийн ял оноов

Х.Оргил
10 сарын 02, 2019

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ. 

 

Уг хэрэгт А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарыг холбогдогчоор татсан юм.  Тэдний гэм бурууг шүүх хурал өчигдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болж, 21:30 цагт дуусжээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, Р.Вандлхангаад Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оноожээ.

 

Шүүгдэгч Р.Вандлхангаа: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  Мотобуудлагын батальоны танкийн ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан.

 

Шүүгдэгч А.Энхбаяр: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан. 

 

Шүүгдэгч Р.Вандлхангаа, А.Энхбаяр нар нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч агсан Б.Алтантулгатай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ билүүлэлгүй,  хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.Алтантулгын амь насыг болгоомжгүй хохироосон,  

 

Шүүгдэгч П.Бадамсамбуу: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  Мотобуудлагын бателоны миномётын батальоны салаан захирагчаар ажиллаж байсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байранд захирагдагч  байлдагч Б.Алтантулгатай  дүрмийн бус харьцан, зодож, хүч хэрэглэсэн гэж Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Холбоотой сэдвүүд

цэрэг цэрэг эрс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.