Аялал жуулчлалын төв, Индонезийн Бали арлаас 140 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай NHK дамжуулав. Агунг галт уул идэвхжиж, ойр орчимд нь чичиргээ мэдрэгдсэнээс эрх баригчид энэ сарын 22-нд анхаарал хандуулж эхэлсэн. Галт уул дөрөвдүгээр ангиллын буюу хамгийн аюултай хэмжээнд идэвхжиж, хайлмаг гарах болжээ. 

Галт уул онц байдал зарласнаас хойш долоон өдөр идэвхтэй байсаар байна. Тус улсын Засгийн газраас дэлбэрэх аюул багасаагүйг хэлсэн. Агунг уул өмнө нь 1963 онд дэлбэрч, 1000 хүний амийг авсан юм.

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг хоргодох байранд байлгаж байгаа ч бүгчим, олон хүнтэй байгаа тул тухгүй байгааг оршин суугчид хэллээ. Эдийн засагчид тус улсад аялал жуулчлалаас орж ирэх ашиг орлого ихээхэн багасна хэмээн таамаглаж байна.