Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрладаг, Улсын Драмын Эрдмийн театрын 1 дүгээр давхарт залгаа барилгын өргөтгөлийн ухсан нүхэнд унасан иргэнийг аварсан гэж ОБЕГ мэдээллээ.

Тухайн иргэний унасан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 12:22 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 12:29 цагт очсон аж. Тухайн иргэн 58 настай бөгөөд санамсаргүйгээр 5.5 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг аврагчид 38 минут ажиллаж аварч гарган НТТТ-д шилжүүлэн өгчээ.