Corvette спорт машины багаас тэдний цоо шинэ Chevrolet Corvette Stingray 2020 загварын борлуулалт 2019 оны борлуулалтаа даруй 20,2 хувиар давсан гэж мэдэгджээ. 

Үүнтэй адил Lamborghini ч өөрсдийн борлуулалтыг амжилттай байсныг мэдээллэжээ. Тус бренд нь өнгөрөгч онд нийт 7430 машин борлуулж, 6 шинэ загвар гаргаж, хагас жилийн борлуулалтын хувьд өөрсдийн амжилтаа шинэчлэн тогтоожээ. 

Хаврын улиралд цар тахлаас улбаалан 70 хоног хаалттай байсныг үл харгалзан Lamborghini брендийн зүгээс тооцоолсноосоо ч илүү их борлуулалттай байсан хэмээжээ. Мөн тэд зөвхөн борлуулалтаараа ч амжилттай байгаад зогсохгүй инстаграмм хуудаснаа ч 6 сая дагагчидтай болжээ. 

Манхаттан Моторс, дээд зэрэглэлийн машин борлуулалтын компанийн ерөнхийлөгч, Брайн Миллер өөрийн CNN-д өгсөн ярилцлагадаа "Дээд зэрэглэлийн машины зах зээл ийм байхыг хэзээ ч үзсэнгүй. Би энэ бизнест 40 жил болохдоо ийм их эрэлттэй байхыг нь харж байгаагүй юм байна" гэж хэлжээ. Мөн тэрээр энэ өсөлтийг баячууд хөл хорионд үнэтэй машин харж, худалдан авалт хийхээс өөр хийх зүйлгүй байсантай холбон тайлбарласан байна.

Bentley ч бас 2020 онд нийт 11206 ширхэг машин зарж, өмнөх онтой харьцуулахад спорт тоноглолтой машиныхаа борлуулалтыг 100-гаар нэмжээ.  

The Hurun хэмээх дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг хөтөлдөг газраас энэ оны 3 сарын 2-нд жагсаалтаа шинэчилсэн бөгөөд жагсаалттай танилцваас манай ур хөршид л гэхэд 259 хүн тэрбумтан статуст хүрсэн байна. 

Коронавирусийн улмаас эдийн засагт хүндрэл учирсан хэдий ч 2020 он өнгөрөгч арваны хамгийн их хөрөнгийн өсөлттэй жилээр нэрлэгджээ. 

Тухайлбал, Элон Маск гэхэд л 2020 онд өөрийн нийт хөрөнгийн үнэлгээг 151 тэрбумаар өсгөж чадсан юм. Энэ өсөлтийнх ихэнх хувь нь түүний 800 тэрбумын үнэлгээтэй Тесла брендийн 21 хувийн хувьцаанаас орж ирсэн бөгөөд түүний 52 хувийг нь эзэмшдэг SpaceX компанийн үнэлгээ ч 13 тэрбумаар өссөн юм. 

Цар тахлын үед ашиг нь нэмэгдсэн бас нэгэн компани бол онлайн харилцаа холбооны платформ Zoom. Тэд 2020 онд нийт 660 сая долларын ашиг олсон байна. Гэсэн ч тэдний хувьцааны онцлогоос шалтгаалан ямар ч татвар төлөөгүй гэнэ. 

Түүнчлэн цар тахал ногоон дэлхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд ч ихээхэн ашиг авчиржээ. Тhe Hurun агентлагийн зүгээс мэдээллэснээр сэргээгдэх эрчим хүчний фирмүүд өнгөрөгч онтой харьцуулахад өөрсдийн хөрөнгийг 75 хувиар өсгөсөн байна. 


Эх сурвалж: UNILAD