Өөрийн гэр болон оффист шаардлагатай Фэн Шүйгийн өөрчлөлтийг хийснээр хөрөнгө орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

Фэн Шүйгийн хамгийн алдартай аппликейшн нь эд баялаг дуудах. Материаллаг эд баялгийг татахад анхаарал хандуулах нь Фенг Шүй  баруунд алдарших болсон бас нэг шалтгаан юм. Бизнесийн акулууд Фэн Шүйгийн ачаар бизнестээ илүү ашиг олж, санхүүгээ баталгаажуулах боломжтойг ойлгосон явдал нь бусад хүмүүст нөлөөлөх хүчин зүйл болсон байна. 

Та Фэн Шүйг ашигласнаар баялгаас гадна бусад давуу талыг олж авах боломжтой. Эрүүл мэндээ сайжруулах, эерэг харилцааг гэр бүлдээ бүрдүүлэх, амжилттай карьераа бий болгох гээд олон зүйлийг дурьдаж болно. Гэхдээ энэ удаад зөвхөн санхүүгийн эд баялаг татахад төвлөрөхийг хүсч дараах зөвлөгөөг хүргэж байна.


1. "Чи" урсгалыг чөлөөлөх, зай гаргах

Чинээлэг хүмүүсийн гэрт зочлоход түгээмэл харж болох зүйл бол нээлттэй орон зай юм. Баян байлаа гэд эд баялгаар дүүргэх албагүй. Орон зай, амьсгалах боломжийг олгох зайтай өрөө нь илүү их баялаг, эрч хүчийг татдаг. Фэнг Шүй гэдэг нь үндсэндээ илүү нээлттэй, илүү ихийг эдлэх боломжийг олгох нээлттэй орчин юм. Илүү ихийг бий болгохын тулд илүү ихийг нээх. Мэдээж чинээлэг бол илүү их орон зайг бий болгож, мэргэжлийн цэвэрлэгч хөлслөх боломжтой. Гэсэн хэдий ч жижиг орон зайд ч гэсэн эд баялгийг татах энергийг бүрдүүлж болно. 


2. Хог новшгүй байх + зохион байгуулалт

Танай гэрт байгаа эд зүйл өөрийн гэсэн орон зайтай байх ёстой. Энэ нь энх тайван, тодорхой энергитэй, тайван амгалан гэрийг бий болгодог. Энэ талаар бодож үзээд хамгийн сайн зохион байгуулалтын тогтолцоог хайж олоорой. Баян хүмүүс бүгдийг түргэн олдог. Мөнгө, мэдээлэл төдийгүй өөрийн гэрт хэрэгтэй зүйлүүд. Яагаад гэхээр? Ямар нэгэн зүйл олох гэж цаг хугацаа алдах нь сэтгэл санааг тавгүйцүүлэхээс гадна бусад баялаг (санхүүгийн баялаг, сэтгэл ба бие бялдар, эрүүл мэнд зэрэг) -ийг олж авахад саад учруулдаг.


3. Фен Шүйгийн баялаг татах өнгө

Фэн Шүйгийн баялаг өнгө бол алт, алт, алт (Мэдээж хэрэг!) Толь, жааз, гэрэл, тавиур, кофены ширээ гэх мэт гэрийн тохижуулалтад нөлөөлөх эдгээр зүйлсийг алтлаг өнгөтэйг авч болно. Гол нь таны сэтгэлд нийцсэн байх ёстой. Дараагийн өнгө бол нил ягаан бөгөөд гэртээ тус өнгийн ханын зураг, хивс зэрэг зүйлсийг байрлуулж болно.


4. Мөнгөний орон зай

Та гэртээ баялгийн энергийг дуудах хэсгийг тохижуулах боломжтой, энэ нь машины гараш, угаалгын өрөөнөөс бусад өрөөнд байрлуулж болно. Хэмжээний хувьд ч мөн том бага хамаагүй, гол нь хөрөнгө, мөнгөтэй холбоотой зүйлс (үнэт зүйлс, зураг, зоос)-нээс гадна Фэн Шүйгийн эрчим хүчийг идэвхижүүлэх болор зүйлс болон ургамал байрлуулах боломжтой.


5. Амьд ургамал / модны элемент

Байгаль бол хязгааргүй баялаг, элбэг дэлбэг байдлын илрэл бөгөөд таны гэрт байгалийн энергийг авчрах нь энергийн ижил чанарыг хадгалахад тусална. Мөнгөний  ургамал, хулс , сэтгэл татам мод ургамал байлгах нь Фэн Шүйгийн баялаг татах соронз юм. 


6. Усны урсгал 

Эд баялаг, усны эрчим хүч нь бүх соёл иргэншлийн хувьд маш өнө эртний холбоотой юм. Усан оргилууд нь эд баялгийг дуудах хамгийн алдартай Фэн Шүй юм. Хэрэв та усан оргилуурт дуртай бол гэр дотроо эсвэл гаднаа байрлуулаарай. Унтлагын өрөөнд усан оргилуур байрлуулахгүй байхыг анхаарна уу. Энэ нь сайн Фэн Шүй биш юм.


Эх сурвалж: https://www.knowfengshui.com