Баяжихын тулд эрүүл хүнийг хавдартай гэж оношилжээ

Х.Оргил
12 сарын 30, 2018

Хорт хавдар нас баралтын шалтгааныг тэргүүлсэн хэвээр байна. Анагаах ухааны салбар эрдэмтэд хавдартай тэмцэх шинэ шийдлийг хайсаар, олон аргуудыг туршсаар ирсэн.

Хэдийгээр амжилт дэвшилттэй олон зүйл байгаа ч сайны хажуугаар саар гэгчээр эмч нар үүнийг бизнес болгон ашигласан тохиолдлууд гарчээ.

Тухайлбал Мичиганы судлаач Доктор Фарид Фата нь Детройт хотын захын дүүргүүдэд дээд зэрэглэлийн эмнэлгүүд ажиллуулдаг байжээ. Ажиллуулах хугацаандаа тэрбээр үйлчлүүлсэн хүмүүсийнхээ заримд нь хавдартай гэсэн хуурамч онош тавьсан нь илэрч баривчлагдсан юм. Тэрээр ийнхүү онош тавиад химийн болон туяа эмчилгээ хийж эм уулган эрүүл хүнийг хордуулж олон тооны хүн нас баржээ.

Тохиолдлоор үүнийг мэдсэн өвчтөнүүд түүнийг шүүхэд өгч хохиролоо нэхэмжилсэн юм. Шүүх цагдаагийнхан түүнийг санхүүгийн залилангийн хэргээр баривчилсан бөгөөд түүний оношилсон 500 гаруй хүн хавдрын ямар нэгэн эмчилгээ хийх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан ажээ.


Эх сурвалж: https://www.healthyfoodhouse.com




Холбоотой сэдвүүд

хавдар өвчтөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.