Саруулын Ариунжаргал
09 сарын 06, 2018
57 настай Канадын иргэн Гейл Аппэлгрэн, нэг төрлийн генетикийн өвчинтэй (neurofibromatosis) насаараа нүүр тулж байгаа бөгөөд түүний мэдрэлийн системтэй холбоотой эрхтэнүүд дээр хавдар ургадаг байна. Тэр 14 настайдаа, уг өвчинөөр оношлогдсон боловч түүний этгээд төрх түүнийг бусдаас өвөрмөц, онцгой болгодог гэж итгэдэг.
Хамгийн асуудалтай нь цээж болон суганы хэсэгт гарсан хавдар ба хэд хэдэн мэс засалд орсон ч буцаж ургасан гэнэ. Уг мэс засал нь маш эрсдэлтэй, амиа алдах ч боломжтой. Учир нь мэс заслын үеэр их цус алдах эрсдэл үүсдэг ажээ.
Нийгмийн ажилтан байсан тэрээр хүүхэд ахуй үеэс насанд олон бэрхшээлийг туулжээ. Учир нь хүмүүс түүнийг байнга тохуурхах юмуу, усан санд орохыг хориглох, жимсэнд гар хүрэх, онгоцонд хамт суухаас ч айдаг байсан гэнэ.
Гэхдээ тэр одоо байгаа байдалдаа аль хэдийн дасан зохицсон учраас гуниж гутрахгүй харин ч тус өвчинийг хүмүүст таниулах эрмэлздэг гэнэ. Тэрээр “ надад хэдэн ургацаг байгааг би мэдэхгүй, одоо тоогоо алдсан. Ургах нь ургаад зарим нь салаалаад мянга мянгаараа үржсэн” гэжээ. “Би бусадтай адилхан хүн. Уйлахдаа уйлж, инээхдээ инээдэг. Би өөрийнхөө инээмсэглэл бас нүдийг харах дуртай” гэсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.