Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд Тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн 2 хүн нас барсан билээ. 

Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/319 дугаар захирамжийн дагуу тус аймагт хол хорио тогтоогоод буй.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид Бугат сумын хар үзүүрийн хорио цээрийн бүсэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж  байна.

Үүрэг гүйцэтгэсэн хугацаанд нэг иргэн уул давж зугтаж зөрчил гаргажээ. Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн  дагуу торгох арга хэмжээ авч, Өлгий сум руу буцааж ажиллажээ. 

Иймээс ард иргэдийн анхааралд  хорио цээрийн дэглэм тогтоосон газраас зугтаж гарах, орох хөдөлгөөн хийхгүй, төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулжээ.