Саруулын Ариунжаргал
05 сарын 04, 2019
МОСКВА. /RIA Novosti/. Монгол Улсад тахал гарсны улмаас ОХУ-ын 10 гаруй жуулчин нутаг буцаж чадахгүй байна.
Монголын Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахал өвчнөөр нас барсны улмаас Өлгий хотод хөл хорио тогтоожээ. Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдээлэлд тахал гарсан гэдгийг нотлоод, халдварт биш зөвхөн аюултай өвчний дэгдэлт бүртгэгдсэнийг дурдсан байна.
“Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-нд шилжих шөнө нэг хүн эмнэлэгт нас барсан учир Өлгий хотыг хаасан. Тахлыг тарваган тахал гэж тайлбарласан. Энэ нь анхны тохиолдол биш, тус улсад жил болгон л тахал гардаг” гэж жуулчин Елена К Новосибирск-онлайн хэвлэлд мэдээлсэн байна.
Новосибирскийн жуулчид тавдугаар сарын 1-нд хотоос гарахыг оролдсон боловч тэднийг бусад жуулчны хамт гаргаагүй байна. “Аймгийн удирдлагууд тавдугаар сарын 5 хүртэл хөл хорио тогтоосон. Тахлын хэлбэр хүнд биш, хэрэв халдвартай амьтны махыг идвэл цусаар дамждаг. Энд эхнэр, нөхөр хоёр халдвар авч дөрөвдүгээр сарын 30-ны шөнө нас барсан” гэж Елена К мэдээлжээ.
Монголд байгаа жуулчдын дотор Новосибирск, Москва, Екатеринбург хотын оршин суугчид мөн өөр улсуудын иргэд байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.