Үндэсний их баяр наадам болоход 8 хоног үлдээд байна. Тасалбар хаагуур ямар үнээр зарагдах талаар Нийслэлийн нийгмийн бодлогын хэлтэсээс тодруулсан юм.

Баяр наадмын тасалбарын үнийн хувьд 7 дугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Иргэдэд хүртээмжтэйг тооцон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах юм байна. 

Харин тасалбарыг яг хэзээ худалдаанд гаргахыг,  нэг хүнд зарах тасалбарын тоо заах эсэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж шийднэ гэлээ. Өнгөрсөн жилүүдэд иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс 1 хүнд 2 тасалбар худалдаалж байсан юм.

Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах юм байна.