Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор өнөөдөр Худалдаа хөгжлийн банк болон Монголын зэс корпорацийн удирдлагуудыг баривчиллаа.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг дээр Цагдаагийн ерөнхий газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж байна. 

Уг хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэгт Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. 

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй учир нэгжлэг хийсэн эсэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй" гэдгийг хэллээ.

 Ц.Пүрэвтүвшин

О.Орхон

Д.Эрдэнэбилэгийг баривчилж буй нь