Хөл хорионы үеийн замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой асуудлаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Өмнөх 14 хоногт тээврийн хэрэгслийг улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор зорцуулж байсан бол энэ удаа QR кодоор зорчуулж байна. QR код олгох ажлыг өөр байгууллага хариуцаж байгаа. Бид хяналт тавьж ажиллаж байна. 

Өнгөрсөн 14 хоногт иргэд гэрийн ойролцоох талбайд дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрч байсан бол одоо хязгаарлаж байгаа. Тэгэхээр 20:00 цагаас хойш явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.

Эрүүл мэндийн байгуллагаас өгч буй мэдээллээс харахад халдварын тархалт маш их байна. Дархлаажуулалт идэвхтэй явагдаж буй энэ үед аль болох хөдөлгөөнийг хязгаарлах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Энэ ажлыг Цагдаагийн байгууллага, Онцгой байдал, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид гүйцэтгэж байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Сэтгүүлчид өглөө, орой ажилдаа ирэх очихдоо хувийн машинаараа ирж, очиж болно. Өдөр гадуур мэдээ, сурвалжлагад явах бол албаныхаа машинаар хөдөлгөөнд оролцоно" гэв.