Улаанбаатарт тогтоосон 14 хоногийн хөл хорио энэ сарын 25-нд дуусах учиртай. Тэгвэл Эрүүл мэндийн яам хөл хориог сунгах санал гаргажээ. 

УОК, Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдаж, уг саналыг хэлэлцээд эцсийн шийдвэрийг гаргана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Хөл хориог хэд хоногоор сунгавал коронавирусийн халдвар хэрхэн буурах талаарх ХӨСҮТ-ийн тооцооллыг ЭНД дарж харна уу.


Өдөрт 60.000 хүнийг вакцинжуулна

Манай улсад өчигдөр 50.400 тун АстраЗенека вакин ирсэн. Өнөөдөр 600.000, маргааш 300.000 тун Веросэлл вакцин ирэх учир Улаанбаатарт маргаашаас коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр болжээ.

Вакцинд хамрагдах 2 сая 60 мянган иргэний 31 орчим хувь нь эхний тунгаа, 3 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн байна. Маргаашаас нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт өдөрт 60.000 орчим хүнийг вакцинжуулах аж.

Ингэхдээ хүмүүс олноор очиж, бөөгнөрөл, дугаарлалт үүсгэхгүй. Тухайн иргэн хэзээ, хаана очиж вакцинаа хийлгэхийг дүүрэг, хорооноос нь утсаар мэдэгдэх аж.

Энэ талаар УОК-оос өнөөдөр мэдээлэл хийснийг хүргэж байна.