Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Амь хохирогч задлан шинжилгээнд хүргэгдсэн байна. Задлан шинжилгээгээр тодорхой болох байх. Тухайн амь хохирогчийн биеэс Э гэдэг хүний бичиг баримт гарч ирсэн. Гэхдээ өөрийнх нь бичиг баримт мөн эсэхийг шалгаж, тодруулна. Өнөөдрийн 13 цаг 32 минутад уг явдал болоход Сүхбаатарын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн алба хаагч шуурхай очсон. Харамсалтай нь гал хурдан дэгдсэн. Цагдаагийн албан хаагч хөнгөн түлэгдэж, эмнэлгийн байгууллагад үзүүлж байна.

Ямар учир шалтгаанаар ийм үйлдэл хийх болсон бэ гэдгийг тодруулахаар Цагдаагийн байгууллага шуурхай ажилаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны дараа тодорхой болно. Түүний талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Иймд батлагдаж, нотлогдоогүй ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг хүсье.