Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр захирамж гаргаж, "Ю Би Констракшн" ХХК-ийн Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газрыг эзэмших гэрээг цуцаллаа.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Хотын даргын тус захирамжид:

"...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжин Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газрыг орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар эзэмшиж байсан "Ю Би Констракшн" ХХК нь 2006 оноос хойш тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул 0061525 дугаартай ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСУГАЙ..." гэжээ.

Хотын дарга С.Амарсайханы төв талбайд ажилласан мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.