Хөл хорионы үед гэртээ байгаа иргэдийг хөгжүүлэх, хөгжөөх, гэртээ байхыг уриалах зорилгоор "Карентин 14" зорилтот шоу нэвтрүүлгийг 7 телевиз хамтран зохион байгуулж, гаргаж буй. Салбар бүрийн олон хүн оролцсон тус нэвтрүүлгийг татвар төлөгчдийн 1.5 тэрбум төгрөгөөр Засгийн газраас санхүүжүүлсэн гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахимд цацагдсан.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "УИХ-аас баталсан төсвийг Засгийн газар зарцуулах эрхтэй байдаг. Яригдаад буй 1.5 тэрбум төгрөгийг УИХ ч батлаагүй. Нэвтрүүлгийг хийж буй 7 телевизийн уран бүтээлчдэд Засгийн газар, УОК-оос нэг ч төгрөг өгөөгүй. Өгөх ч боломжгүй. 

Бид 7 удаа хөл хорио тогтоож байна. Энэ үед нийгмийн сэтгэл зүй тогтворгүй болдог. Ийм үед энэ контентыг гаргаж буй телевизүүдэд баярлалаа. Явуулж буй уралдаан зэрэг нь гэр бүлүүдэд асар их эерэг нөлөө үзүүлж байгаа" хэмээлээ.