Б.Баясгалан
02 сарын 23, 2021
Коронавирусийн цар тахлын улмаас Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 11-нээс хойш 12 хоногийн хугацаанд тогтоосон хатуу хөл хорионы дэглэм өнөөдрийн 06:00 цагт цуцлагдлаа. Ингэснээр гамшгаас хамгаалах "Шар" түвшинд шилжиж, нийт аж ахуйн нэгжийн 95 хувь нь олон хүн бөөгнөрүүлэхгүй, хүн хоорондын зай барина, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөнө гэсэн болзолтойгоор үйл ажиллагаагаа нээж байна.
Зөвхөн дараах 5 чиглэлийн үйл ажиллагааг нээхийг хязгаарласан.
Хатуу хөл хорионы үед "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааг зохион байгуулж, айл бүрийн нэг хүнийг шинжилгээнд хамруулав. Улмаар өчигдрийн байдлаар массын дундаас нийт 102 хүнээс коронавирус илэрсэн. Уг үйл ажиллагаа нь халдварын голомтыг тогтоож хумих, вакцинжуулалтыг эхлүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй, суурь мэдээлэл болох аж.
Мөн манай улс БНЭУ-аас 150.000 тун, БНХАУ-аас 300.000 тун коронавирусийн эсрэг вакцин бэлгэнд авч, өчигдөр МИАТ-ын онгоцоор тээвэрлэн ирэв.
Улмаар өнөөдөр вакцинжуулалт эхэлнэ. Хамгийн эхэнд Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар тариулна. Үргэлжлүүлэн эхний ээлжид эрүүл мэндийн салбарынхныг вакцинжуулах бөгөөд цаашид 18-аас дээш насныхан буюу нийт иргэдийнхээ 60 хувийг хамруулахаар төлөвлөөд буй. Гэхдээ вакцинд хамрагдах эсэх нь, ямар вакцин хийлгэх нь тухайн иргэний сонголт юм.
Хатуу хөл хориог сулруулсан энэ үед иргэдээс гурван зүйл шаардана. Энэ нь тогтмол амныхаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах юм. Мөн байгууллага руу орохдоо QR код уншуулна. Харин ААН-үүд түр журмыг мөрдөн ажиллах илүү их хариуцлага хүлээж буйг УОК-оос мэдээлсэн.
Тиймээс бүгдээрээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, эдийн засгийн эргэлттэй, идэвхтэй амьдралын хэв маяг руу шилжицгээе.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.