Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог 5 дугаар сарын 08-наас сулруулж, ААН-үүдийг шат дараатай нээх зохицуулалт хийж буй хэмээн өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр орой Засгийн газрйн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:

"Тавдугаар сарын 08-наас хөл хориог шатлалтай сулруулна. Ингэхдээ зарим үйлчилгээнүүд, ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэрсэн хүмүүст нээлттэй байхаар журамлаж буй. Иймд иргэн та улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс вакциндаа хамрагдана уу" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, вакцины 2 тунгаа хийлгээд 14 хоносон болон коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст зарим байгууллага нээлттэй үйлчилдэг,  болох нь.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 111.076 хүн вакцин хийлгэснээс 43.099 нь Улаанбаатарт, 67.977 нь орон нутагт хамрагдсан байна. Вакцины нэгдүгээр тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2 дугаар тунд  25.8 хувь нь хамрагджээ. 

Мөн "Спутник V вакцин ойрын хугацаанд ирэхгүй нь" хэмээн Ц.Ганзориг мэдээлсэн байна.