Б.Баясгалан
02 сарын 19, 2021
Манай улс коронавирусийн эсрэг вакциныг энэ сарын 22-ноос авчирч, 23-наас эхний ээлжийн хүмүүстээ хийж эхлэхээр төлөвлөсөн. Уг вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд "Вакцин хийлгэсэн" гэсэн утга бүхий гэрчилгээ олгох аж.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг "Олон улсад энэ зохицуулалтыг мөрдөж байгаа. Агаарын тээврийн компаниудаас авахуулаад улс орнууд иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ коронавирусийн эсрэг вакцин тариулсан сертификатыг нь үндэслэхээ мэдэгдээд эхэлсэн.
Вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг учраас манай улс вакцин хийлгэхгүй гэсэн хүнээс бичгээр баталгаа авна, хийлгэсэн иргэддээ сертификат өгнө. Тухайн иргэн өөр улсын хилээр нэвтрэх, агаарын тээврээр зорчих зэрэгт сертификат шаардагдах учраас бид олгохоор төлөвлөсөн" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сертификатыг коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг авсан хүнд олгоно. Бүрэн тун гэдэг нь эхний тунгаа хийлгэснээс хойш 21-28 хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулахыг хэлнэ. Улмаар 2 тунгаа хийлгэснээс хойш 14 хоносон хүн сертификатаа аваад "вакцинаар хамгаалагдсан" гэдэг эрх үүснэ. Гадаадаас ирж буй иргэдэд мөн ийм шаардлага тавьж, сертификатыг нь үндэслэж зохицуулалтууд хийнэ" гэв.



а.амбасэлмаа коронавирусийн эсрэг вакцин ц.ганзориг вакцины сертификат
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.187.155] ・ 2021.02.19 Хариулах
хийлгэхгүй яасан ч яадгийн. бүү албад тэгж туршилтын туулай болохыг хүсэхгүй. Муу хөгийн гадаадын пялдагуудын Хөх толботны үрсийг үгүй хийх гэсэн бодлого мөнөөс мөн.
Зочин [202.179.21.241] ・ 2021.02.19 Хариулах
Хийлгэхгүй гээд байсан том гарууд яасан бэ дууграач
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай