Монгол Улс Pfizer вакцины 100,000 гаруй тунг өчигдөр хүлээн авсан. Уг вакциныг ирэх долоо хоногоос жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд болон архаг суурь өвчтэй иргэдэд тарьж эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ 

Тэрбээр “Засгийн газраас Эрүүл мэндийн яаманд тус вакцинтай холбоотой тодорхой чиглэлүүдийг өгсөн. Үүний дагуу зохих шийдвэрүүдийг гаргах бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн вакциныг -70 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалдаг тул хөдөө орон нутагт хадгалах хөргүүр суурилуулж байгаа. Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд Pfizer вакцины дагалдах хэрэгслүүд ирнэ. Тиймээс ирэх долоо хоногоос уг вакциныг тарих шийдвэр хэрэгжинэ” гэлээ.