Netflix-ийн нэгэн хэрэглэгчид Жерри Саянфельдийн хүүхэлдэйн кино зөгийн балнаас ч “амттай” бололтой. Их Британийн нэгэн иргэн 2007 онд гарсан хүүхэлдэйн киног 12 сарын дотор 357 удаа үзсэнийг Netflix 2017 оны “Year in Review” тоймдоо өгүүлжээ. Энэ нь 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нээс энэ оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл өдөр бүр нэг удаа үзсэн гэсэн үг юм. 

“Bee Movie” хүүхэлдэйн кинонд хошин шогч Жерри Саянфельд хүний хэлээр ярьдаг зөгийн дүр бүтээсэн. Тэрхүү зөгий их сургуулиа төгсөөд зөгийн үүрэндээ ажил олох болдог ч хүссэн ажилдаа орж чадалгүй хүний ертөнцтэй танилцдаг. 

Netflix-ээр бинж-уач буюу нэг дор сууж үзсэн ганц кино “Bee movie” биш. Нэг хүн “Pirates of the Caribbean” киног 365 өдрийн турш тасралтгүй үзжээ. Бас нэг хүн “Lord of the Rings: Return of the King” киног нийт 361 удаа үзсэн байх юм.