Жүжигчин Скарлетт Йоханссон Диснейг шүүхэд өгчээ

П.Мөнгөнсор
07 сарын 30, 2021

Холливудын од жүжигчин Скарлетт Йоханссон Дисней компанийг гэрээгээ зөрчсөн гэх үндэслэлээр Лос Анжелесийн шүүхэд өгчээ. 

Учир нь түүний тоглосон "Black Widow" кино энэ сарын 9-өөс кино театруудаар цацагдаж эхэлсэн ч Дисней энэхүү бүтээлийг өчигдөр стрийминг үйлчилгээндээ байршуулжээ. Дисней компанийн стрийминг үйлчилгээний эрхтэй хүн бүр дэлхийн хаанаас ч үзэж болно гэсэн үг юм. 

Марвел студи Скарлеттад энэхүү киног кино театруудад л гаргана гэж амласан байна. Тиймээс Диснейн энэ үйлдэл нь жүжигчин бүсгүйн  орлогыг 50 сая ам.доллараар бууруулж байна хэмээн шүүхэд өгч байгаа аж.  

Супер баатрын тухай өгүүлэх "Black Widow" кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 218 сая ам.долларын орлого олж Box office-т рекорд тогтоогоод байсан юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой сэдвүүд

кино холливуд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.