Бээжин: Омикрон гарсан ч Олимпын наадмыг хойшлуулахгүй

Х.Оргил
12 сарын 02, 2021

Бээжингийн 2022 оны Өвлийн олимпын наадам эхлэхэд 2 сарын хугацаа үлджээ. Хятадын цагаан сарын баяр 2-р сарын 1-нд болох бол Олимпын наадам 2-р сарын 4-нд эхлэнэ. 

Олимпын наадмыг коронавирусын омикрон хувилбар гарсан байсан ч хойшлуулахгүй гэдгээ мэдэгдлээ. Өвлийн олимпын наадмыг гадаадын үзэгчгүй зохион байгуулна, мөн оролцогч тамирчдыг вакумжуулсан орчинд  байрлуулна, өдөр бүр ковидын шинжилгээ авна гэж зохион байгуулах хорооны албаны хүн хэлж байна. 

Тамирчид дор хаяж 14 хоногийн өмнө вакцины бүрэн тунд хамрагдсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. Мөн My2022 гэдэг аппликэйшн гар утсандаа суулгаж Хятадад ирэхээс 14 хоногийн өмнө болон Хятадад байх хугацаандаа биеийн эрүүл мэндийн байдал, биеийн халууны талаарх мэдээллээ тогтмол оруулж байх ёстой. Маск зүүгээгүй, зай бариагүй, тест өгөхөөс татгалзсан тамирчныг тэмцээнээс хасна гэж анхааруулж байна.

Монгол Улсын  хоёр тамирчин цанын спортын төрөлд оролцохоор олимпын эрхээ авсан.

Наадмын хаалтын ажиллагаа 2-р сарын 24-нд болох ба  Паралимпын наадам 3-р сарын 4-нөөс 13-ны хооронд болно. 

Нийт 40 улсын 60 хотоос 15 авиа компани Бээжин рүү шууд нислэг үйлдэх зөвшөөрөл авсан байна. Мөн Хонконг, Парис, Сингапур, Токио зэргээс дамжин ирэх нислэгийг хүлээж авна.

2020 оны Зуны олимпын наадмыг зохион байгуулагч Япон улс нэг жил хойшлуулж байсан билээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.