Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн есөн дүүрэгт Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Шалгалтад худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж, 276 зөрчлийг арилгуулжээ. 


Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй шинэ жилээр бэлгийн багцад орсон хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Тухайлбал импортоор орж ирсэн хүүхдийн төрөл бүрийн тоглоомон чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүн, мөн зоогийн газруудад хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагчуудыг хэрэглэж байгаа зөрчил нийтлэг илэрчээ.

Зөрчил арилгуулахаар нийт 15 албан шаардлагыг хүргүүлж дөрвөн аж ахуйн нэгжид 11000.0 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр оногдуулаад байна гэж НМХГ-аас мэдээллээ.