Өнгөрсөн долоо хоногт Япон улсад хүчирхийлэл болон зохисгүй үйлдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой дардас худалдаанд гарсан байна.

Нагоя хотод байрладаг Сачихата нэртэй бичиг хэрэгсэлийн дэлгүүр 500 ширхэг “хэв журмыг зөрчихийн эсрэг” дардасыг найм дугаар сарын 27-ны өдрийн 1 цагт худалдаанд гаргасан ба цагийн дараа бүгд зарагджээ.

Японд “чикан” гэгддэг бусдын биед халдах үйлдэл удаан хугацаанд тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд ялангуяа хүн ам олноор цугласан газар тэр дундаа галт тэргэнд голдуу тохиолддог байна. Тухайлбал 2017 онд Токиогийн нийслэлийн цагдаагийн газар 1750 ийм тохиолдол бүртгэгдэж, эдгээрийн 30 хувь нь өглөө ажилдаа гарах буюу ид хөдөлгөөнтэй 7-оос 9 цагийн үед болсон гэж мэдүүлжээ. 

Тусгай дардас нь угааж болдог бэхийг ашигласан ба гаран дээрээ дарахад 9мм-т үзэгдэх“зогс” гэсэн бэлгэдэл бүхийг дүрсийг үлдээдэг бөгөөд биед нь халдах юмуу хүрэхэд тус дардас нь гэмт этгээдэд хуулбарлагддаг байна. Тус тэмдэглэгээ нь зөвхөн хэт ягаан туяаны гэрлийн дор харагдах тул уг иж бүрдэл нь UV гэрэлтүүлэгчийг багтаасан гэнэ. 

Дардас нь жижиг шар өнгийн сав баглаатай ирдэг бөгөөд цүнх, халааснаасаа унжуулах боломжтой тул биед нь халдах, дарамт шахалт үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч явах боломжтой ажээ.

Чикан Ёкуши Кацудо төвийн (Чикан Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төв) дарга Яайой Мацунага бүтээгдэхүүний үр дүнг тодорхойлоход эрт байна гэж хэлсэн боловч Сачитаг "маш ач холбогдолтой" алхам хийлээ гэж Японы Таймс мэдээлжээ.

Эх сурвалж: nextshark.com