Топ модель Cara Delevingne, жүжигчин Ashley Benson нар өнгөрсөн бямба гарагт олны нүдэн дээр үнсэлцэж, дотно харилцаатай гэдгээ батлажээ. 

26 настай супер модель, "Pretty Little Liers" киноны 28 настай одтой Английн онгоцны буудал дээр тэврэлдэн маш дотно гэдгээ халуухан үнсэлтээр харууллаа.  Тэдний харилцаа өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд Америкийн Нью-Иорк хотод гар гараасаа хөтлөлцөн болзож буй нь мөн олны нүдэнд өртжээ. 

Жүжигчин Ашли С үсэгтэй хүзүүний зүүлт зүүсэн нь хосууд бие биетэйгээ хичнээн дотно болсоныг илчилж байна хэмээн цахим хуудсуудаар нийтлэжээ. Топ модель Бэнсон өөрийн бэлгийн чиг хандлагаа нуудаггүй билээ. Тиймээс романтик харилцаагаа ч бусдаас нуухыг хүсээгүй бололтой.