Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын автозамын зорчих хэсэгт иргэн Э-гийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны  автомашинтай “Мэргэн Хангал конкрейт” ХХК-ийн жолооч Б-гийн “Хотс Бетон” загварын бетон зуурмагийн автомашин  мөргөлджээ.

Ослын улмаас бетон зуурмагийн автомашины түлшний банк нь цоорч 150 литр орчим дизель түлш асгарч байна гэсэн дуудлагыг НОБГ өгсөн байна. 

Дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:48 цагт очиж, автозамын зорчих хэсэгт асгарсан дизель түлшийг саармагжуулж, тус дүүргийн Замын цагдаагийн тасгийн мөрдөгчид хэргийн газрыг хүлээлгэн өгсөн аж.