Энэ санаа нь шинэлэг санаа биш юм. Уг санааг зар сурталчилгаа эрхлэгчид хоёрдугаар дайны дараа сурталчилж эхэлсэн. Ер нь л нийгэмд "аваад - аз жаргалтай бол" гэдэг томьёолол бий болж байсан. Тэгэхээр аз жаргал нь ямарваа нэгэн шинэ зүйл худалдаж авах ойлголттой их холбоотой байсан. Үүнээс үзэхэд бүх зүйл мөнгөтэй холбогдож байна. Мөнгө таны бүх хүсэл, мөрөөдөлд хүрэх үү?

Хэрэв таны гэрт орчин үеийн том дэлгэцтэй зурагт байгаа бол та аз жаргалтай байх ёстой гэсэн үг. Хэрэв та загварлаг дэлгүүрийн үнэтэй хувцас өмссөн байгаа бол та аз жаргалаар бялхаж байх ёстой. 

Харамсалтай нь, эхэн үед дээрх жишээ үнэн мэт санагдаж болно. Гадуур шинэ машин унаж, үнэтэй хүрэм өмсөөд явах гоё гэдгийг нуух юун. Гэвч энэ нь тийм биш юм.

"Тэр бүхий л амьдралаа мөнгө олохын тулд үзэн яддаг ажил дээрээ өнгөрүүлж, олсон мөнгөөрөө өөрт хэрэггүй зүйлсээ огт таалагддаггүй хүмүүсээ гайхшруулахын тулд худалдан авдаг" - гэж сэтгүүлч, зохиолч Эмиль Говро хэлжээ.

Өөрөөр хэлбэл хямд, энгийн хослолоос илүү та үнэтэй хослол өмссөнөөр өөрийгөө илүү сайхнаар мэдрэх мэт мэдрэмж төрж байгаа юм. Зурагттай ч гэсэн яг л адилхан асуудал гарч ирж байгаа юм. Хэрэв таны толгойд өөр сүүлийн үеийн загварын зурагт авснаар та илүү амарч, тухтай байх юм шиг санагдах юм бол танд том өрөөнд байгаа хуучин зурагтаа солин сольтол тийм мэдрэмж төрөх юм. Энэ мэдрэмж хэзээ ч дуусахгүй.

Шинэ зурагт, шинэ машин зэргийг харж таашаал авахад нэг л сар хангалттай. Сарын дараа гэхэд та уйдах болно. Тэр үед та мөн л гунигтай, хангалуун бус байсаар л байна. Энэ үед та дахин "мөрөөдлийн худалдан авалт" зохиох болно. Энэ тойрог хэзээ ч дуусахгүй.

"Яг үнэн хэрэгтээ хэрэглээний зүйлс нь жинхэнэ, том асуудлаас биднийг сатааруулж байдаг". 

Дэлгүүр хэсэж худалдан авалт хийх нь биднийг хэсэг хугацаанд сатааруулдаг. Бид өөрсдийн дотор луу өндийхийн оронд дэлгүүрийн лангуунуудыг ширтэж байдаг. Мэдээж асуудлын гол нь юу байна, юу болохгүй байна гэдгийг бодохын оронд гоё гоё шинэ зүйлс авах нь илүү хялбар.


Эд зүйлс болон "хүндлэл"

Өнөөдрийн нийгэмд нэгэн шинэ сонин ойлголт бий болж. Үнэтэй хувцас өмсөж, үнэтэй машин унадаг хүмүүст хүндэтгэлтэй ханддаг. Хаашаа ч очсон тэдэнд илүү хүндэтгэлтэй ханддаг. Бүр эмнэлэгийн тусламжийг хүртэл түргэн, шуурхай үзүүлдэг. Бүр тэдэнтэй нэг ч өгүүлбэр солиогүй байгаа ч...

Ихэнх хүмүүс баян хүмүүсийн өмнө бөхийх ёстой гэж боддог. Мөнгө өнөөгийн нийгэмд хүндлэлийн бэлэг тэмдэг болж хувирч...

Ийм төрлийн зүйлс бидний өдөрт тутмын амьдралд байнга тааралддаг. Энгийн, даруу хувцасласан хүмүүсийг үл тоож, анзаардаггүй. Тэднийг "бараг" үнэтэй, тансаг зэрэглэлийн зоогийн газар оруулахгүй. Учир нь тэр тансаг зэрэглэлийн зоогийн газар нь "дресс-кодтой". Ингэснээр хүн буруу ойлголттой болж эхэлж байгаа юм. Өөрийг тань хүндэлж, өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэхийн тулд хэрэгтэй хэрэггүй баахан үнэтэй хувцас авах хэрэгтэй.


Аз жаргал болон тэврэлт

Ийм төрлийн шоппингний нэг аюул нь цаашлаад хамаарал болж хувирдаг. Хүссэн зурагт, утас зэргээ авсан хүн яг л мансууруулах бодис хэрэглэсэн хүн шиг байдаг. Та хэсэг зуур л таашал мэдэрч, аз жаргалтай байдаг. Гэвч энэ нь хэсэгхэн зуурынх. Яг л мансууруулах бодис шиг. Танд дараагийн удаа бүр илүү том зүйл хэрэгтэй болно. Хугацаа өнгөрөх тусам танд өгөх аз жаргалын хэмжээ бүр л багассаар байна. Харин шунал улам ихэссээр.

"Үргэлж ямар нэгэн зүйл авах гэж яарч, шоппинг хийдэг хүмүүс ихэнхидээ аз жаргалгүй хүмүүс байдаг. Тэд ямар нэгэн байдлаар тэднийг зовоож буй хоосон орон зайгаа хаахыг хүсдэг. Тэдэнд шоппинг хэсэг зуур жинхэнэ асуудлаа мартахад тус болдог".

Та хэзээ ч дэлгүүрээс аз жаргал худалдаж авахгүй. Эрдэмтдийн судалгаагаар бидэнд жинхэнэ аз жаргалыг эд юмс биш харин бидний туршлага авчирдаг гэдгийг баталжээ. Туршлага бидний зүрхийг илүү олон цохилуулж, өөрийгөө жинхэнэ амьдралаар амьдруулдаг. Мэдээж шоппинг ямар нэгэн утгаар туршлага ч гэсэн бидэнд богино хугацааны, өнгөцхөн жаргалыг өгдөг.