Английн www.telegraph.co.uk сайтад Монгол Улсад өрнөж буй хууль зөрчсөн биеэ үнэлэлт, хүний наймааны талаар нийтлэжээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Биеэ үнэлэлт, хүний наймаа нь Монголд хууль бус боловч биеэ худалдах явдал газар авч байна. Зарим эмэгтэйчүүд нийслэлийн гудамжинд зогсож байхад зарим нь караоке, баар, саун, массажны газар ажилладаг. Монгол бол бэлгийн боолчлолын эх үүсвэр, дамжин өнгөрөх газар юм.

НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн 2014 оны тайлангаас үзэхэд жил бүр 3000-5000 эмэгтэй болон хүүхэд хөдөө орон нутгаас хот, хилийн боомтоор дамжуулан худалдаалагддаг.

Unicef Монголд 19.000 орчим биеэ үнэлэгч ажиллаж байгаа гэж үздэг боловч зарим мэдээллийн эх сурвалж үүнээс олон тоо хэлдэг. Тус улсын хүн амын тоо ойролцоогоор 3 сая орчим. Эрэгтэй биеэ үнэлэгч байдаг ч тэд цөөнх юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уул уурхайн салбарын хурдацтай өсөлт нь тусгаарлагдмал эрчүүдийг бий болгож, улмаар бие үнэлэх үйл ажиллагаанд түлхэц үзүүлсэн байна. Рио Тинто болон дэлхий нийтийн бусад ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн төслүүд нь Өмнөговь аймаг буюу БНХАУ-тай хиллэх цөл газар явагддаг бөгөөд энэ нь биеэ үнэлэхэд зориулсан шинэ төв үүсэн бий болоход нөлөөлжээ.

Монголын уул уурхайн огцом өсөлт нь 2000-аад оны эхээр эхэлсэн. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байна. Уул уурхайн салбарын өсөлтийг дагаад дотоодын хүн амын шилжих хөдөлгөөнд ихээн нөлөө үзүүлжээ. Ялангуяа Өмнөговь аймаг.

Насанд хүрэгчдийн дунд ХДХВ-ийн тархалт 0.03 хувьтай байдаг бөгөөд халдвар авсан монголчуудын хувьд эмчилгээ үнэгүй байдаг. 2017 оны мэдээгээр, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 32 хувь нь халдвар авсанаа мэддэг гэжээ.

“Уул уурхайн үйлвэрлэл нь ХДХВ-ийн халдварын халуун цэг юм" гэж НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн захирал Эмон Мюрфи ярив.

Тэрээр "Мөнгө тэнд бий ч, харин хүмүүс гэр бүл, соёл, нийгмийн харилцаанаас хол байдаг тул тэд хэвийн үед хүлээн зөвшөөрөхгүй эрсдэлийг хүлээн зөвшөөрөх эрсдэлтэй байдаг” хэмээжээ.

32 настай Ука гэх бүсгүй хүүхдээ төрснөөс хойш биеэ үнэлэх бизнест сэтгэл шулуудсан байна. Тэрээр Улаанбаатар хотод ажиллаж эхэлсэн боловч одоо хил дагуу ажилладаг. Түүний үйлчлүүлэгч нар нь ачааны машины жолооч нар. Заримдаа тэд бэлэн мөнгө байхгүй үед түүнд түлшээр тооцоо хийдэг. Ука Улаанбаатарын биеэ үнэлэгчдийн нөхцөл байдалд эргэн очсоноос дизелийн төлөө ажилласан нь дээр гэж үздэг. 

Түүний хэлснээр нийслэлд биеэ үнэлэгчид нь гадуурхал, хүчирхийлэл байнга амсдаг. Өмнөговь нь илүү дээр хэмээн хэлжээ. Түүнээс гадна Гаамаа гэх хил дамнан худалдаалагдсан бүсгүйн амьдралын туршлагыг дэлгэрүүлэн бичсэн байна.



Эх сурвалж: www.telegraph.co.uk