ВАШИНГТОН. /RIA Novosti/. Америкийн “Billboard” сэтгүүлээс зохион байгуулдаг “Billboard Music Awards” шагнал гардуулах ёслол болж, оны шилдэг уран бүтээлчдийг тодрууллаа. Гол шагнал болох “Шилдэг уран бүтээлч” шагналыг Канадын рэп дуучин, продюсер Drake /Обри Дрейк Грэм/ хүртсэн байна. Тэрбээр энэ шагналд хип-хоп дуучин бүсгүй Cardi B, поп дуучин Ариана Гранде, рэпер Post Malone болон трэп дуучин Travis Scott нартай өрсөлджээ.

Billboard.com

Drake мөн шилдэг дуучин, шилдэг рэп дуучин, шилдэг эрэгтэй рэп дуучин, радиогийн шилдэг уран бүтээлчээр мөн түүний дуу “Billboard 200”-ийн шилдэг цомог” төрөлд, “Billboard Hot 100”-ийн шилдэг дуу төрөлд шалгарсан байна. Шилдэг эмэгтэй рэп дуучнаар Ариана Гранде тодорч, рэпер Juice WRLD /Жаред Хиггинс/ шилдэг шинэ залуу уран бүтээлчийн шагналыг хүртлээ.


“Шилдэг рок дуучин” шагналыг Америкийн “Imagine Dragons” хамтлаг авсан байна. Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг “Шилдэг дуэт хамтлаг” төрөлд уг шагналын эзэн болжээ.

Billboard.com

Billboard.com

Өнгөрсөн жилийн “Billboard Music Awards”-ын гол шагналыг Их Британийн дуучин Эд Ширан хүртсэн байна. “Billboard Music Awards” шагнал гардуулах ёслолыг 1990 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд “Grammy”,  “American Music Awards” шагналын хамтаар хөгжмийн гурван том шагналд тооцогддог. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг