ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжиллээ.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татаад байгаа юм.

Тэднийг гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн, Эрүүл шүүлт тулгасан гэх үндэслэлээр хэрэгт татсан билээ. Харин хохирогчоор төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцлоо.

Шүүхий шийдвэрээр гэмт хэрэг гэж үзэхэд хангалттай баримт бүрдээгүй, дутуу шалгасан гэсэн үндэслэлээр Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. 

Харин энэхүү шийдвэрийг шударга бус үйлдэл, 24 СД-г нотлох баримт биш гэж үзлээ хэмээн Т.Чимгээгийн ах сэтгүүлчдэд бухимдангуйгаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Уг хэрэг дээр 5 хоногийн дотор гомдол гаргах эрх байгаа аж.