"Баялагтаа эзэн монгол" лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар шүүхийн засаглалыг эсэргүүцэж, жагсана гэдгээ мэдэгдсэн билээ.

Өчигдрөөс эхлэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх үйл явцыг шалгах УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нараар ахлуулсан хэсэг хүмүүс Улсын дээд шүүхийн гадаа нэр бүхий шүүгч нарыг огцрохыг шаардаж буй:

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

"Монголын шүүх ард түмний талд байх ёстой. Гэтэл МАНАН-гийн талд ажиллаж байна. МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл болон ТББ, ИНБ-уудын төлөөллийн хамт 46 мянган иргэний гарын үсэг бүхий Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг суллуулах шаардлагыг гардуулж өгөхөөр Дээд шүүх дээр хүрч ирээд байна. Энэ хоёр хүнд эрүүдэн шүүх замаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй" гэсэн юм.