ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг уржигдар орой хойшлуулшгүй ажиллагаа явуулж уржигдар саатуулсан билээ. 

Түүнийг саатуулсан нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбоотой. Уг үйлдэлд хошууч генералыг холбогдуулан Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн. Түүнийг саатуулах хугацаа нь дууссан учраас үргэлжлүүлэн хорих саналаа НПГ-аас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм.

НПГ-аас түүнийг үргэлжлүүлэн, 15 хоног саатуулан шалгахаар болсон байна.

Б.Хурц нь Авлигатай тэмцэх газрын дэд, Тагнуулын ерөнхий газрын даргаар, БНСУ-д Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан билээ.