ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг уржигдар орой баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байнаа билээ.

Түүнийг С.Зоригийн хэрэгт холбогдсон иргэдийг эрүүдэн шүүсэн гэх хэргийг зохион байгуулсан үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрынхан тайлбар мэдүүлэг аваад буй. Цагдан хорих 461 дүгээр ангийнхнаас авсан мэдээллээр, Б.Хурцыг ганцаарчлан хорьж буй аж.

Өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих, эсэхийг Чингэлтэйн шүүх өнөөдөр хэлэлцэх аж.

Сонирхуулахад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх үйлдэлд холбогдуулан Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр болон нэр бүхий 2 албан хаагчийг ч АТГ-т шалгаж байгаа билээ.