Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлжээ. Үүнийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгаж шийдвэрлэсэн байна.

Түүнийг өнгөрсөн сарын 23-ны 23.30 цагийн үед МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн гэрээс нь баривчилж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаагаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.