Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа.

"Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоон өнөөдөр буюу 01 дүгээр сарын 18-ны 14.00 цагт хэлэлцэхээр зарласан.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 11.00 цаг хүртэл хойшлууллаа" гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс мэдээллээ

Б.Махбал нь өнгөрсөн оны 8 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамны гадна гарсан хүн амины хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд уг хэргээс хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй юм