Хоёр дахь өдрөө үргэлжилж буй ТEГ- ын дарга асан Б.Хурц нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал 21 цаг 10 минутын орчимд тарлаа.

Шүүх хуралд хохирогчоор оролцож буй хүний өмгөөлөгчийн бие муудсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар жижиг шүүх танхимд 40 орчим хүн буйгаас агаарын дутагдалд орж, даралт нь ихэссэн байж магадгүй аж.

Улмаар шүүх хурлыг маргааш 09.00 цагт үргэлжлүүлэхээр болжээ.

Энэ талаар Төв аймгийн шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн "Шүүх хурал хэлэлцүүлгийн шатанд явж байна. Өнөөдөр шүүгдэгч нар мэдээллээ өгч дууслаа. Маргааш хохирогч нар мэдээллээ өгнө. Олон хүнийг хамарсан хэрэг учир их хугацаа авч байна. Шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлнэ. Маргааш дуусах байх" гэсэн мэдээллийг өглөө.

Улмаар тус шүүх хурал маргааш буюу гурав дахь өдрөө үргэлжлэхээр боллоо.